АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ СТАТИСТИКИЙН ТОЛИНД

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 15 цаг 13 минут

  • 2015 оны эхний 1 сард 180 эхээс 182 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 31 – ээр буюу 20.5 хувиар өссөн байна.

  • Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж  байгаа   ажилгүй хүний тоо 1151 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.6 хувиар буюу 337 хүнээр буурсан байна.

  • НДС-д шимтгэлээр 1029.4 сая төгрөг оруулахаас 621.7 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 39.6 хувиар тасаллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 180.6 сая төгрөгөөр буюу 22.5 хувиар буурсан байна.

  •  Энэ оны 1 сард нэг хүртэлх насандаа 3 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 2 хүүхдээр өссөн, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр их байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.

  • Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 51 болж өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар буюу 7 гаралтаар өссөн байна.

  • 2015 оны 1 дүгээр сард дулааны шугам сүлжээний алдагдлын тохиолдол 1, мал, амьтны халдварт өвчний гаралтын тохиолдол 1, газар хөдлөлтийн тохиолдол 1, объектын гал түймрийн тохиолдол 14 гарсан байна.

  • Газар хөдлөлт бүртгэх “Улаангом” станцад нийт 374  хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний 29 нь холын хөдлөлт, 345 нь ойрын хөдлөлт байна.

  • Энэ оны 1 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 29 болж өнгөрсөн оны мөн үеэс 25.6 хувиар буурч, өмнөх 4 жилийн  дунджаас 9 гэмт хэргээр буюу 23.7 хувиар бага  байна.

  • Монгол банкны эх үүсвэрээр 2.1 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 32.3 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 35.0 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 108.4 хувийг эргүүлэн татсан байна.
  • Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2015 оны эхний 1 дүгээр сард аймгийн төсөвт 1693.6 сая төгрөг оруулахаас 1699.6 сая төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.4 хувьтай, 6.0  сая төгрөгөөр давж биелэгдлээ.

  • Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 2.8 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 31.4 хувиар бага байна. Нийт зарлагын 77.3 хувийг цалин хөлсөнд, 2.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, 19.7 хувийг халамжийн санд, 0.5 хувийг бусад зардалд зориулан зарцууллаа.

  • Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2015 оны эхний 1 сард 42.7 сая төгрөгийн өртэй, 67.4 сая төгрөгийн авлагатай гарч, өмнөх оны мөн үеэс өглөг 26.7 сая төгрөгөөр буурч, авлага 30.0 сая төгрөгөөр өслөө.   
  • 2015 оны эхний 1 сард импорт 1649.0 мян.ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1055.4 мян.ам доллараар буюу 39.0 хувиар буурсан байна.
  • Энэ оны 1-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үе буюу ноднингийн 1 сараас 14.4, суурь оноос 56.5, өмнөх сар буюу оны эцсээс 1.0 хувиар өссөн байна.    
  • Оны эхний малын 0.02 хувь буюу 0.6 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оныхоос 7 толгойгоор өссөн байна.       
  • Аж үйлдвэрийн чиглэлээр 38 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа эрхэлж  оны туршид   2010 оны зэрэгцүүлэх үнээр 639.4 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.0 хувиар буюу 73.5 сая төгрөгөөр өссөн байна.

 

 

 

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330