Сумдын 2014 оны ажлыг дүгнэв

Нийтэлсэн: 2015 он 02 сар 11. 15 цаг 12 минут

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг сайн биелүүлж ажилласан сумдыг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. Сумдын хувьд бүгд хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг оновчтой зарцуулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлсэн, ажлын байр бий болгосон боловсрол, эрүүл мэндийн салбартаа ахиц дэвшил гаргасан байдал зэрэг үзүүлэлтээр сумдыг байр эзлүүлжээ.

  • 2014 оны ажлаараа Ховд сум нэгдүгээр , Зүүнговь сум  хоёрдугаар , Зүүнхангай сум гуравдугаар байр эзэлсэн байна.
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зөв зарцуулж, сумын төвөө иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, сумандаа ажлын байр бий болгож, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж хэвшсэн сумаар Бөхмөрөн сум
  • Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг оновчтой шинэлэг арга зүйгээр зохион байгуулж ажилласан сумаар Өндөрхангай сум шалгарчээ.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 25 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -