Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны урьдчилсан дүнгийн танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2021 он 01 сар 15. 05 цаг 00 минут

2020 оны байдлаар бүтэн өнчин хүүхэд 61, хагас өнчин хүүхэд 1436 хүүхэд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад бүтэн өнчин хүүхдийн тоо 16.4 хувиар буурч, хагас өнчин хүүхдийн тоо 1.8 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд өрх толгойлсон 2390 эцэг /эх/ байгаагийн 59.5 хувь нь 3 хүртэлх гишүүнтэй, 35.3 хувь нь 3-5 хүртлэх гишүүнтэй, 5.2 хувь нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрх эзэлж байна. Өрх толгойлсон эцэг эхийн тоо өмнөх оноос 1.9 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 12 сард 2016 эх амаржиж, 2024 хүүхэд төрж, мөн нас баралт 412 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 124 (6.6%), төрсөн хүүхэд 114 (6.0%)-өөр тус тус өсч, нас баралт 20 (4.6%)-аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 22.1, нас баралт 4.6, цэвэр өсөлт  17.5 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох нас баралт 0.1 пунктээр буурч, төрөлт 0.7, цэвэр өсөлт 0.8 пунктээр тус тус өсчээ.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 3-р сарын 3-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1520
  Бензин, А-92 1630
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000