6-р сарын эхний Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 06 сар 05. 06 цаг 30 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.   2020 оны 6-р сарын эхний  долоо хоногт 1 кг үхрийн  мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дунджаас  2.1 хувиар буурсан байна.

1 кг Хонины мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дунджаас  2.1 хувиар буурсан байна.Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна.Цагаан будаа дунджаар 2567 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс 2.7  хувиар өссөн байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дунджаас 25.0 хувиар өссөн  байна.Шингэн сүү дунджаар 1300 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй,  өмнөх сарын дундаж үнээс 18.7 хувиар буурсан байна.1 кг задгай гурилын үнэ дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна.  Бензин шатахууны үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дундаж үнээс 2.3-4.5 хувиар буурсан  байна. Бор болон цагаан ноолуурыг 50500 төгрөгөөр авч байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 8.9 хувиар өсч, өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500