5 сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 05 сар 28. 06 цаг 51 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.   2020 оны 5-р сарын 4 дэх  долоо хоногт 1 кг үхрийн  мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.8 хувиар буурч,  өмнөх сарын дунджаас  0.7 хувиар өссөн байна.

1 кг Хонины мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.8 хувиар буурч,  өмнөх сарын дунджаас  0.6 хувиар өссөн байна.

Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй,  өмнөх сарын дундаж үнээс 6.8 хувиар өссөн байна.

Цагаан будаа дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс  өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дундаж үнээс 3.6  хувиар өссөн байна.

 Элсэн чихэр дунджаар 2000 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрлөгдөөгүй, өмнөх сарын дунджаас 9.8 хувиар буурсан  байна.

Шингэн сүү дунджаар 1300 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 13.3, өмнөх сарын дундаж үнээс 36.6 хувиар буурсан байна.

1 кг задгай гурилын үнэ дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 14.3 хувиар буурсан байна.  

Бензин шатахууны үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнээс 2.8-5.9,  өмнөх сарын дундаж үнээс 7.8-9.5 хувиар буурсан  байна. 

Бор болон цагаан ноолуурыг 50500 төгрөгөөр авч байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 37.7 , өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.0 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500