Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааны сургалтыг онлайнаар зохион байгууллаа

Нийтэлсэн: 2020 он 05 сар 22. 10 цаг 49 минут

Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааны сургалтыг онлайнаар зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн мал тооллогын комиссын дарга Т.Нямсамбуу нээж онцлог цаг үед болж байгаа учир тоологч нар анхаарал болгоомжтой байх, тооллогынхоо зарчмыг баримтлан ажиллахыг үүрэг болголоо. Мөн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг өмнөх жилийн ажлын үнэлгээний талаар мэдээлэл хийгээд, тооллогын ажилд амжилт хүслээ.

Энэхүү мал тооллогын түүвэр судалгааны зорилго нь мал аж ахуйн салбарын статистик мэдээллийг цуглуулахад түүвэр судалгааны аргыг ашиглах,мал тооллогод түүвэр судалгааны аргыг туршин нэвтрүүлэх боломжийг судлах, мал тооллогын хүснэгтэн маягтыг асуулга хэлбэрт шилжүүлэн туршихад оршиж байна.Түүвэр судалгаа нь 5 сарын 25 наас эхлэх ба манай аймгаас 2106 өрх хамрагдах юм.Судалгаанд хамрагдсан нэг өрх нь аймгийнхаа 3-5 өрхийн төлөөлөл болж байгаа юм. 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500