Аймгийн Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 05 сар 18. 04 цаг 40 минут

Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль цаг агаараас хамааралтай байх бөгөөд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгдэж байдаг.

Дэлхийн олон улс орнуудын нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм. Манай аймгийн хувьд мөн мал аж ахуйн салбар эдийн засгийн хөгжилд чухал байр суурийг эзэлсэн хэвээр байна.

Манай улсын үндсэн хуулинд мал сүргийг үндэсний баялаг мөн гэж томьёолж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийгддэг тооцоо судалгаанд ашиглаж, салбарын талаар удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна.       

Статистикийн тухай “Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол  Улсын  Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу Үндэсний Статистикийн газрын удирдамж заавраар мал, тэжээвэр амьтад, тэжээлийн тооллогыг 2019 оны 12 сарын 07 -наас 17 -ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулж, дүнг нэгтгэн 2019 оны 1 дүгээр сард  холбогдох байгууллага, хэрэглэгчдэд хүргүүлсэн болно.

      Энэхүү танилцуулгад Увс аймгийн 2019 оны мал тооллогын дүнг нэгтгэн дүгнэснээс гадна мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт хэрэглэж буй хашаа, худаг, тэжээлийн хүрэлцээ хангамж болон шинээр гаргасан, сэргээн засварласан худаг, уст цэг, малжуулалтын талаархи мэдээллийг тусган орууллаа.

Мөн аймгийн тариалалт, ургац хураалтын 2019 оны мэдээллийг нэгтгэн орууллаа.

Тооллогын дүнг  бүсчилсэн байдлаар Баруун, Хойд, Өмнөд, Зүүн бүс болон Улаангом гэсэн ангилллаар  зэрэгцүүлэлт хийж гаргалаа.

            Манай улсын түүний дотор Увс аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд  энэхүү танилцуулга нь судалгаа суурь материал болно гэдэгт итгэж байна.   

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГУУД" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500