Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 4 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 14. 07 цаг 47 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 4 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар  675 эх амаржиж, 677 хүүхэд төрж, мөн нас баралт 137 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 65(10.7%)-оор, төрсөн хүүхэд 62 (10.1%)–аар өсч, нас баралт 30 (18%)-аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 8.1, нас баралт 1.6, цэвэр өсөлт 6.5 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.6 пунктээр, цэвэр өсөлт 1.0 пунктээр тус тус өсч, нас баралт 0.4 пунктээр буурчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 839 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 82 (10.8 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 441 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.6 хувийг эзэлж байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 4 сарын байдлаар 7198.8 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 829.8 (13%) сая төгрөгөөр, сангийн зарлага 20491.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2887.2 (16.4%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 2887.2 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2312.9 сая, тэтгэмжийн даатгалын сан 153.1 сая төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Сангуудаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 206.8 (16.2%) сая төгрөгөөр, тэтгэврийн даатгалын сангийн орлого 506.5 (12.2%) сая төгрөгөөр, ҮОМШӨ –ний даатгалын сангийн орлого 43.2 (11.8%) сая төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 58.4 (12.5%) сая төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 14.9 (14.8%) сая төгрөгөөр тус тус өссөн байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 4 сард 7, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8  гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 10.3, 5 хүртэлх насны эндэгдэл 11.8 ноогдож байна.

Энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 50 болж өнгөрсөн оны мөн үеэс 43 (46.2%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 31 хүн гэмтэж, 52  иргэн хохирсон байна.Аймгийн Шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр энэ оны эхний 4 сард шүүхээр нийт 117 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 11, иргэний хэрэг 93, давж заалдах шатны шүүхээр 12, захиргааны 1 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 163.4 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 4.0 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 29.6 (15.4 %) тэрбум төгрөгөөр буурч, хугацаа хэтэрсэн зээл 1.5 (58.5 %) тэрбум төгрөгөөр өсчээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны 4 дүгээр сард аймгийн төсөвт 11.6 тэрбум төгрөг оруулахаас 14.7 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 3.1 (26.1%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 4.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4.8 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 458.1 (10.6%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 30.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 37.5 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 4 сард 71.9 сая төгрөгийн өртэй, 10.3 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар импорт 6308.0 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 220.0 (3.4 %) мянган америк доллараар буурсан байна.

Энэ оны 4-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувь, өмнөх оны эцсээс 1.2 хувиар өсч , өмнөх сараас өмнөх сараас 0.5 хувиар буурсан байна.  

Аймгийн хэмжээнд өмнөх оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1.5 сая хээлтэгч малын 1125.6 (76.9%) мянга нь оны эхний 4 сард төллөсөн байна. Эм ямааны 81.1 хувь, эм хонины 80.7 хувь, ингэний 35.9 хувь, үнээний 39.5 хувь, гүүний 31.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.6 хувь буюу 1110.3 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 262.2 (30.9%) мянгаар өссөн байна.Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 4 сард аймгийн хэмжээнд 9.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 90.0 (10.9 дахин) мянгаар буурчээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: 4.1 мянган ямаа, 4.0 мянган хонь, 0.5 мянган үхэр, 0.4 мянган адуу, 8 тэмээ хорогдсон байна.Нийт хорогдсон малын 45.3 хувийг ямаа, 44.8 хувийг хонь эзэлж байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 0.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 0.8 (82.0%) мянгаар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 4 сард оны үнээр 5.7 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 6.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 21.3 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 33.0 хувиар тус тус өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ" ЦЭСНИЙ "САР,УЛИРАЛ, ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЭМХЭТГЭЛ" дэд цэснээс үзнэ үү.

 
 

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500