Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 4 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 05 сар 14. 02 цаг 52 минут

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар  675 эх амаржиж, 677 хүүхэд төрж, мөн нас баралт 137 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 65(10.7%)-оор, төрсөн хүүхэд 62 (10.1%)–аар өсч, нас баралт 30 (18%)-аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 8.1, нас баралт 1.6, цэвэр өсөлт 6.5 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.6 пунктээр, цэвэр өсөлт 1.0 пунктээр тус тус өсч, нас баралт 0.4 пунктээр буурчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 839 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 82 (10.8 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 441 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.6 хувийг эзэлж байна.     2020 оны 4 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 32 (3.7 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.1 % нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 6-р сарын 03-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1000

  Хонины мах, кг

8750

  Үхрийн мах, кг 8750
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1300
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 2033
  Ноолуур 50500