Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 2 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 03 сар 13. 09 цаг 16 минут

АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТОЙМООС

2020 оны эхний 2 сард  аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол 3.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 33.0 (11.0 д) мянгаар буурлаа.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 1.5 мянга, ямаа 1.4 мянга, үхэр 0.2 мянга, адуу 0.2 мянга, тэмээ 1-ээр хорогдсон байна.Нийт хорогдсон малын 45.0 хувийг хонь, 44.3 хувийг ямаа эзэлж байна.Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2020 оны эхний 2 сард 0.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 0.5 (80.5%) мянгаар буурлаа.

Энэ оны  2 - р сард агаарын температур дунджаар Зүүнговь, Тэс сумдад -25.7-26.8  градустай, бусад сумдад -12.7 оос -24.6 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадаргын дундаж температур Зүүнговь, хамгийн хүйтэн -25.2 градус байсан бол хамгийн бага температуртай нь Ховд   суманд      -11.8 градус байжээ. Салхины хамгийн их хурд Завхан суманд 21 м/сек  хүрсэн бөгөөд 10 м/сек-ээс их салхитай өдөр Өмнөговь 9, Наранбулаг 4, Өндөрхангай, Завхан, Тэс 3, Өлгий 2, Сагил, Цагаанхайрхан сумдад 1 өдөр байв.Хяргас суманд 19.0 мм хур тунадас орсон нь бусдаас илүү байна. Хур тунадастай өдөр хамгийн олон нь Тэс суманд 7 өдөр байлаа.Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол 3 гарсан  байна. Өнгөрсөн оны мөн үеэс азотын давхар исэл 0.001  мг/м3, тоос 0.023 мг/м3 –аар  тус тус их,  хүхэрлэг хий  0.003 мг/м3 –аар бага байлаа.  

2020 оны 2 дугаар сард хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлийн тохиолдол 1, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол  2, обьектын гал түймэр 7 гарсан байна.Эдгээр гамшиг осол, гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 213881.0 мянган төгрөгийн хохирол учирч, гамшиг осолгал түймрийн аюулаас иргэдийн 90.0 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 2 сард 3506.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 595.9 (20.5%) сая төгрөгөөр, сангийн зарлага 10.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1852.1 (21.5%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 2 сард 29.4 мянган хүнд 2989.1 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 31.9 (1.1%) сая төгрөгөөр буурч, орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 637 (3.4 %) хүнээр буурсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 2 сард 1.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс  42 (2.5 %) хүнээр буурч,  олгосон тэтгэвэр 100.9 (19.7%) сая төгрөгөөр өссөн байна.

Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 165.7 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3.8 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 29.4 (15.1 %) тэрбум төгрөгөөр буурч хугацаа хэтэрсэн зээл 1.1 (38.6 %) тэрбум төгрөгөөр өссөн байна.7.2 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 3.4 (32.2 %) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Эн оны эхний 2 сард аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 669 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 73 (9.8 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 339 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 50.7 хувийг эзэлж байна.    Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 17 буюу 2.5 % нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 2 сард 5, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6  гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 15.6, 5 хүртэлх насны эндэгдэл  18.8 ноогдож байна.

Энэ оны эхний 2 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 39 болж өнгөрсөн оны мөн үеэс 10 (20.4%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 17 хүн гэмтэж, 39  иргэн хохирсон байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны 2 дугаар сард аймгийн төсөвт 7162.7 сая төгрөг оруулахаас 7578.4 сая төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 105.8 хувьтай, 415.7 (5.8%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 5.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 15.1 хувиар өсчээ.

Оны эхний 2 сард  импорт 3722.41 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 587.49 (13.6 %) мянган америк доллараар буурсан байна. Энэ оны эхний 2 сард экспорт 77.65 мянган ам долларт хүрсэн нь өнгөрсөн оноос 36.6 дахин өсчээ. Хивс, гоймон, болсон будаа,сүүтэй цай зэрэг бүтээгдэхүүнийг экспортлосон байна.

Энэ оны 2-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувь, өмнөх сараас 1.1, өмнөх оны эцсээс 1 хувиар өссөн байна.  

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2020 оны 2 дугаар сард атан тэмээ Зүүнговь, Тэс суманд хамгийн их буюу 1.1 сая төгрөг, Өлгий суманд хамгийн бага буюу 900.0 мянган төгрөг, соёолон үрээ Зүүнхангай, Өлгий, Тэс суманд хамгийн их буюу 1.0 сая төгрөг, Давст, Малчин, Ховд, Цагаанхайрхан суманд хамгийн бага буюу 800.0 мянган төгрөг, хязаалан эр үхэр Зүүнговь, Цагаанхайрхан суманд 700.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Наранбулаг суманд хамгийн их буюу 200.0 мянган төгрөг, Цагаанхайрхан суманд хамгийн бага буюу 130.0 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Өлгий суманд хамгийн их буюу 135.0 мянган төгрөг, Өмнөговь, Өндөрхангай, Тэс  суманд хамгийн бага буюу 100.0 мянган төгрөг байна.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 2 сард оны үнээр 3.1 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 3.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 30.2 хувиар ,  бүтээгдэхүүний борлуулалт 19.9 хувиар өссөн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ" ЦЭСНИЙ "САР,УЛИРАЛ, ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЭМХЭТГЭЛ" дэд цэснээс үзнэ үү.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000