Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогод тоологдсон эсэхээ шалгах боломжтой боллоо.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 19. 06 цаг 28 минут

Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолов.

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж байна. Тиймээс иргэд 1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-ын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ шалгах боломжтой боллоо.
Та Регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэх ээ лавлана уу.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 3-р сарын 25 ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1827
  Бензин, А-92 1907
  Дизелийн түлш 2423
  ноолуур -