Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 1 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 02 сар 14. 08 цаг 10 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 1 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 188.7 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 8.8 (4.5 %) тэрбум төгрөгөөр буурч хугацаа хэтэрсэн зээл 54.0 (2.3 %) сая төгрөгөөр өссөн байна.7.3 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 3.5 (32.5 %) тэрбум төгрөгөөр буурсан байна.   Нийт хадгаламжийн үлдэгдэл 125.1 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 17.9 (16.7 %) тэрбум төгрөгөөр өссөн байна.Нийт хадгаламжийн үлдэгдлийн 80.8 хувь нь хугацаатай, 19.2 хувь нь хугацаагүй хадгаламж байна.Хадгаламж эзэмшигчдийн тоо 77.1 мянгад хүрсэн байна.  

Оны эхний 1 сард  импорт 2378.8 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3792.3 (61.5 %) мянган америк доллараар буурсан байна. Гол нэрээс дурдвал цахилгаан 11993.7 мянган киловатт цаг, авто бензин 1376.2 тонн, дизель түлш  934.6 тонн, хивэг 733.8 тонн,  овъёос 428.8 тонныг тус тус импортоор оруулсан байна.Оны эхний 1 сард бараа бүтээгдэхүүн экспортлоогүй байна.

Энэ оны 1-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувь, өмнөх сарын түвшинд байна.Өмнөх сараас согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.4, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.1 хувиар өсч, хувцас, бөс бараа,гутлын бүлгийн үнэ 0.4 хувиар буурч бусад бүлгийн үнэ тогтвортой байсан байна.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 1 сард оны үнээр 1.7 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 31.6 хувиар ,  бүтээгдэхүүний борлуулалт 11.4 хувиар өссөн байна.Нийт үйлдвэрлэлтийн 59.8 хувийг дулаан түгээлт усан хангамж, 28.6 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 11.6 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын ажиллагсдын тоо 726 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар өсч, 1 ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмж 2.3 сая төгрөг байна.Өнгөрсөн оны мөн үеэс боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлт 61.7 хувиар, уул уурхайн олборлолт 67.6, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэлт 16.4 хувиар өссөн  байна.Энэ оны эхний 1 сард  аж ахуйн нэгжүүд 37 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд өсөлт гарч үүнээс өмнөх оны мөн үед үйлдвэрлэгдэж байгаагүй 13 нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500