Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 01 сар 16. 14 цаг 30 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны танилцуулга боловсруулагдан гарлаа

Аймгийн хэмжээнд мал тооллогын дүнгээр 8.9 мянган малчин өрхийн 16.0 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчин өрхийн тоо өнгөрсөн оноос 58 өрхөөр өсч, малчдын тоо 142 хүнээр буурсан байна.

 2019 оны эцэст 3279.6 мянган толгой мал үүний дотор 25.6  мянган тэмээ, 130.6 мянган адуу, 195.7 мянган үхэр, 1604.8 мянган хонь, 1322.8 мянган ямаатай болж тэмээ 0.5 (1.9%) мянга, адуу 6.8 (5.6%) мянга, үхэр 12.8 (7.0%) мянга, хонь 36.8 (2.3%) мянга, ямаа 47.3 (3.7%) мянган толгойгоор таван төрөлдөө өсч, өнгөрсөн оноос нийт малын тоо 104.3 (3.3%)    мянган толгойгоор нэмэгдсэн байна.14  сумын малын тоо өнгөрсөн оноос 0.7 – 34.7 (0.5 – 17.2 %) мянгаар өсч, Зүүнхангай, Малчин, Өндөрхангай, Сагил, Хяргас, Улаангом сумууд  малаа 5 төрөл дээр өсгөсөн байна.  

Аймгийн нийт малын  8.8 хувийг эзэлж буй Тэс сум 287.9 мянган толгой малтайгаар хамгийн олон малтай, 2.4 хувийг эзэлдэг Баруунтуруун сум 78.1  мянган малтайгаар хамгийн цөөн малтай сумын тоонд орж байна.

Мал тооллогын 2019 оны дүнгээр аймгийн хэмжээнд нийт малын тоогоор Тэс сум, тэмээгээр Завхан сум, адуу, үхэр, хониор Тэс сум,   ямаагаар Өндөрхангай сум тус тус тэргүүлж байна.  

Мал тооллогын 2019 оны дүнгээр нийт сүрэгт  ямаа, адуу, үхрийн эзлэх хувь 0.1 пунктээр өсч, хонины эзлэх хувь 0.5 пунктээр буурч, харин тэмээний эзлэх хувь  өмнөх оны түвшинд байна.

1464.3 мянган хээлтэгч мал тоологдож, хээлтэгчийн тоо өнгөрсөн оноос 3.3  хувь буюу 47.3 мянгаар өссөн байна.  Хээлтэгч малын тоо Завхан, Тариалан, Өлгий суманд 0.8 - 4.9 хувиар буурч, бусад сумдад 0.9 – 11.4 хувиар өсчээ. 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500