ХАОС-ны ээлжит тооллогонд ажиллах тоологч, шалгагч нарын сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2020 он 01 сар 03. 13 цаг 03 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ ТООЛОГЧ, ШАЛГАГЧ НАРЫН СУРГАЛТ зохион байгуулагдлаа.

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллийг цуглуулах тоологч, шалгагч нарын сургалт 01-р сарын 03-наас 01-р сарын 05-ны өдөр хүртэл явагдах юм. Энэхүү сургалтад 140 иргэн хамрагдаж байгаагаас 96 тоологч 26 шалгагч шалгаруулж авах юм. Бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр ороход иргэд тоологч нарыг орон гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж хүн ам орон сууцны тухай хуулинд заасан байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1-р сарын 8-ны 00:00 цагаар тогтоон зураг авалт хийгдэж тов хүртэлх хугацаанд байсан бүх өрх, хүн амын мэдээллээр хүн ам, өрхийн мэдээллийн сан хаагдана. Тухайн хаагдсан ХАӨМС-аас хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг 100 хувь бүртгэлийн аргаар татаж гаргана. 2020 оны 1-р сарын 9-нөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг санд байгаа өрх, хүн амын арван хувийг түүвэрлэн авч уламжлалт аргаар, тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулна. Энэхүү асуулгын хуудсаар авсан тооллогын мэдээллийг хаагдсан ХАӨМС-тай тулгалт хийн, чанарыг шалгаж хүн ам, орон сууцны тооллогын дүнг нэгтгэн гаргаж танилцуулна. Хүн ам өрхийн мэдээллээ айл өрх иргэн бүр мэдээллээ Registration,nso,mn хаягаар орж шалгах, эсвэл харьяа сум багийнхаа засаг дарга дээр очиж шалгаж баталгаажуулснаар иргэд та бүхэн төрдөө үнэн бодит мэдээллээр тоологдож бүртгэгдэнэ.Нийт сургалтанд хамрагдсан 135 иргэдээс нэгдсэн шалгалтыг зохион байгуулж хамгийн өндөр оноог авч бусдыгаа тэргүүлсэн 26 иргэнийг шалгагчаар сонгож, тооллогын сургалтын дурсгалын зураг гардууллаа. Шалгалтандаа
Тэс сумын Д.Дэлгэрмаа
Тэс сумын А.Зоригт
Улаангом сумын Г.Цэнгэлдорж
Улаангом сумын Х.Хосбаяр
Өндөрхангай сумын Д.Оюунгэрэл
Зүүнхангай сумын З.Даваадалай нар эхний байруудыг эзэлж тэргүүлсэн бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн нийт тоологч, шалгагч нартаа баяр хүргэж тооллогын ажилд нь амжилт хүсье.
Сонгогдсон шалгагч нартаа явцын мэдээ, урьдчилсан дүнгийн мэдээ шивэх програмын сургалтыг дадлагажуулан тусгайлан хийлээ.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500