Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 11 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 12. 07 цаг 30 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 11 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хэвлэлийн бага хурлаар Cтатистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг хүргэлээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 11 дүгээр сард аймгийн төсөвт 27.7 тэрбум төгрөг оруулахаас 28.4 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.4 хувьтай, 654.1 (2.4 %) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 11.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 15.3 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 3641.8 (31.3%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 3.4 тэрбум төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 6.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 2987.8 (87.7%) сая төгрөгөөр, аймгийн төсөвт өөрийн орлогоор 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 8.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 654 (7.9%)сая төгрөгөөр тус тус давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 4038.8 (35.9%)сая  төгрөгөөр их, үүнээс улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 3193.4 (99.8%) сая төгрөгөөр, аймгийн төсөвт төвлөрүүлсэн  орлого 845.4 (10.5%) сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн  байна.

2019 оны 11 дүгээр сард улсын төсөвт төвлөрүүлэх орлогуудаас ААНБ-ын орлогын албан татварын төлөвлөгөө 646.6 (2.7 дахин) сая төгрөгөөр,  нэмэгдсэн өртөгийн татвар 1853.2 (68.0%) сая төгрөгөөр, онцгой албан татвар 275.7 (2.5 дахин), ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 150.5 (2.7 дахин), агаарын бохирдлын төлбөр 61.9 (3.4 дахин) сая төгрөгөөр тус тус давж биелэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 25 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -