Сумын түр товчооны дарга нарт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 11 сар 30. 11 цаг 05 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛ, НЭГДСЭН АРГАЧЛАЛ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд аймаг орон нутгийн тооллогын комисс, түр товчоод, тоологч шалгагч нарыг мэргэжил арга зүйгээр хангаж, зохион байгуулалтын чиглэл, нэгдсэн аргачлал, заавар зөвлөмжийг өгөх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад сумдын засаг даргын орлогч, статистик хариуцсан ажилтнууд, аймгийн төвийн багийн засаг дарга нар оролцож байгаа бөгөөд сургалтыг аймгийн мал тооллогын комиссын дарга, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын комиссын орлогч дарга, статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, ХХААГ-ын дарга Д.Төмөр-очир нар удирдан мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1767
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -