Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 10 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 11 сар 14. 09 цаг 29 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 10 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 10 сард 1597 эх амаржиж, 1612 хүүхэд төрж, мөн нас баралт 370 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 38 (2.4%), төрсөн хүүхэд 40 (2.5%)-ээр тус тус  өсч,  нас баралт 23 (5.9%) -аар өмнөх оны мөн үеэс буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 19.3, нас баралт 4.4, цэвэр өсөлт  14.9 болов.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 10 сард ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 877 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 132 (17.7 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 436 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 49.7 хувийг эзэлж байна. 

Энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 299 болж өнгөрсөн оны мөн үеэс 5 (1.7%), өмнөх 4 жилийн  дунджаас 5-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 101 хүн гэмтэж, 309  иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, шүүхээр нийт 653 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 164, захиргааны хэрэг 19, иргэний хэрэг 428, давж заалдах шатны шүүхээр 42 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний 10 сард 16717.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3561.3 (27.1%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 45760.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5960.5 (15.0%) сая төгрөгөөр өсчээ.Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 5960.5 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн  даатгалын сангийн зарлага  4821.6 (14.2%)  сая төгрөгөөр өссөн  нь гол нөлөө үзүүлжээ.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 10 сард 20 гарсан ба өмнөх оны мөн үеэс 5 гаралтаар бага байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 28 гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 6 гаралтаар бага байна. 1000 амьд төрөлтөнд 12.4 нялхсын эндэгдэл, 5 хүртэлх насны эндэгдэл 17.4 ноогдож байна.

Энэ оны 10-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувь, оны эхнээс 7.1 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар өссөн байна.    Өмнөх сараас хүнсний барааны бүлгийн үнэ 0.5, хувцас бөс барааны бүлгийн үнэ 0.4, орон сууц, ус цахилгаан, түлшний бүлгийн үнэ 3.2, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.4, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.2, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ  0.1 хувиар өсч, бусад бүлгийн үнэ тогтвортой байлаа.

Аймгийн хэмжээнд явцын мэдээгээр 24046 тн үр тариа, 2543.4 тн төмс, 2352.7 тн хүнсний ногоо, 7131.0 тн тэжээлийн ургамал хураан авсан байна.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 5760.5 тн, тэжээлийн ургамал 651.8 тн-оор өсч, төмс 165.2 тн, хүнсний ногоо 157.8 тн-оор буурчээ.      Хураан авсан үр тарианы  90.5  хувь нь Баруунтуруун сум, 8.1 хувь нь Тариалан суманд,  төмсний 68.6 хувь, хүнсний ногооны 61.7 хувь нь Улаангом суманд ноогдож байна.43.7 мянган тн байгалийн хадлан,  895.7 тн гар тэжээл, 2016.3 тн хужир шүү  бэлтгэжээ.  Өнгөрсөн оны мөн үеэс бэлтгэсэн байгалийн хадлан 227.2 тн-оор буурчээ.

Монгол банкны эх үүсвэрээр 36.6 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 343.0 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 330.0 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 96.2 хувийг эргүүлэн татсан байна.Зээлийн өрийн үлдэгдэл 195.0 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.2 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 5.0 (2.6 %) тэрбум төгрөгөөр өссөн бол хугацаа хэтэрсэн зээл 0.2 (7.3 %) тэрбум төгрөгөөр буурсан байна.10.6 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 0.6 (5.2 %) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Энэ оны 10 сарын байдлаар импорт 17516.3 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 5443.9 (23.7 %) мянган америк доллараар буурсан байна. Гол нэрээс дурдвал цахилгаан 98967.4 мянган киловатт цаг, авто бензин 8017.6 тонн, дизель түлш  8480.4 тонн, хивэг 2818.0 тонн,  овъёос 579.2 тонн, мебель тавилга 234 ширхэг  , банз мод 767.5 м3 тус тус импортоор оруулсан байна.Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт экспорт 1153.5 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеээс 984.5 (6.8 дахин) мянган америк доллараар өссөн байна. Гол нэрийг дурдвал цай 3.7 тонн, монгол гэр 3 ширхэг , брезент 32 боодол, борц 1.2 тонн, хонины мах  171.4 тонн,адууны мах 60.0, ямааны мах 95.0 тонн, чулуулгийн дээж 0.5 тонныг тус тус экспортлосон байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 10 дүгээр сард аймгийн төсөвт 25.3 тэрбум төгрөг оруулахаас 28.6 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 113.3 хувьтай, 3371.2 (13.3%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 59.6 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.0 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2019 оны 10 сард 416.6 сая төгрөгийн өртэй, 95.4 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны  эхний 10 сард оны үнээр 13.1 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 13.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 0.8 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 9.6 хувиар буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үеэс боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлт 7.5 хувиар буурч, уул уурхайн олборлолт 40.3, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэлт 1.1 хувиар өссөн  байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөнд алт олборлолт нөлөөлсөн байна.Энэ оны эхний 10 сард  аж ахуйн нэгжүүд 88 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд өсөлт гарч үүнээс өмнөх оны мөн үед үйлдвэрлэгдэж байгаагүй 20 нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна.

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ Энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1767
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -