Аймгийн салбарын статистикчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 09 цаг 44 минут

Аймгийн салбарын статистикчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.Нэгдсэн зөвлөгөөнд аймгийн удирдлага, боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргаа, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл, сумдын багийн засаг дарга, статистик хариуцсан ажилтнууд, статистикийн салбарт ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцлоо.Статистикийн байгууллагын үүсэл хөгжил цаашдын чиг хандлага, улс орны эдийн засаг, хүний хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.Статистикийн салбарт ажиллаж байсан ахмадууд маань статистикийн онцлог, бахархлыг магтан ярьж сургаал зөвлөгөөгөө хайрлалаа.Салбарын шилдэг ажилтнуудыг аймгийн Засаг даргын баярын бичиг, хүндэт жуух бичиг, ҮСХ-ны Хүндэт жуух, болон Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол тэмгдгээр шагнаж урамшуулав."Статистик-хөгжилд хөтлөгч хүч" сарын аяны хүрээнд зарласан уралдаанд тэргүүлсэн ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Шилдэг багийн Засаг дарга-Өлгий сумын Хөдөлмөр багийн Засаг дарга  Д.Аюуш, Шилдэг статистикч-Сагил сумын статистик хариуцсан ажилтан М.Минжигмаа, Шилдэг мэдээлэгч байгууллага-Увс Хүнс ХК, Шилдэг аймгийн төвийн багийн даргаар -Улаангом сумын 2-р багийн Засаг дарга Т.Эрхэмбаяр нар шалгарлаа. Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдын дунд зарласан Илтгэлийн уралдаанд Улаангом сумын 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Мичидмаа тэргүүн байр, мөн сургуулийн 12а ангийн сурагч Ц.Марал дэд байр эзэлсэн байна.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 2-р сарын 19 ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6200
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2456
  ноолуур -