Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийн “Титан” баг эхний шатанд шалгарлаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 05. 09 цаг 53 минут

Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн багш нарын академи хамтран зохион байгуулдаг “Математик, статистикийн улсын II уралдаан”-ы эхний шатны шалгаруулалт өндөрлөлөө. Үнэлгээг бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, дүн шинжилгээ хийсэн байдлыг харгалзан дүгнэсэн байна. Нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 119 багийн 600 гаруй сурагч оролцохоор бүртгүүлснээс 2 дугаар шатад 10 багийг шалгарууллаа. Уралдаанд ирүүлсэн бүх бүтээлийг ҮСХ болон Монголын Математикийн багш нарын академи, МУИС, СЭЗИС, АШУИС, ХААИС, ОТИС, ШУТИС, МИС зэрэг сургуулиудын эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн комисс 9 шалгуур үзүүлэлтүүдээр шүүж дүгнэн, уралдааны II шатанд шалгарч өрсөлдөх багуудын бүтээлийг тодруулав. II шатны шалгаруулалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулж, 11-ний өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Эхний шатанд шалгарсан багууд:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн “Тэмүүлэл” баг
  • Нийслэлийн ЕБС-ийн лаборатори 12 дугаар сургуулийн “Шинжээч” баг
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 5-р сургуулийн “Ирээдүйн статистикчид” баг
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБС-ийн “Тэмүүлэл” баг
  •  Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн “Этүгэн” баг
  • Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЕБС-ийн “Эрчим” баг
  •  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шинэ Монгол Коосен Технологийн Коллежийн “Deep ocean” баг
  •  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн “Оюухай” баг
  •  Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийн “Титан” баг
  •  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн “Шинийг сэтгэгчид” баг

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -