Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэгт мэдээлэл бэлтгэн оролцлоо

Нийтэлсэн: 2019 он 10 сар 29. 23 цаг 58 минут

НИЙГМИЙН ХӨГЖИЛД - ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хорт зуршлын хэрэглээ, осол гэмтэл,гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа байдал, хүүхдийн хүмүүжил төлөвшилд аавуудын үүрэг оролцоо зэрэг сэдвийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, саналыг нэгтгэж ажлын төлөвлөгөө гарган, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр үе шаттайгаар шийдвэрлэж, эрэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Нийгмийн хөгжилд - Эрэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлгийг аймгийн жендэрийн салбар хороо, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Увсын Хийморьлог эрчүүд ТББ хамтран зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Увс аймгийн эрчүүдийн тоон мэдээлэл бүхий инфографик бэлтгэн тархаалаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -