"Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 21. 08 цаг 33 минут

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, тэдний санал, зөвлөмжийг судалж, бодлого шийдвэрт тусгах зорилгоор аймгийн хэмжээний “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

Нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож
- Монгол Улсын Засгийн Газраас болон аймгаас дэвшүүлсэн “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний талаар танилцуулаад цаашид “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг тогтмол байлгаж, энэ төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чиргэдэлгүй хүргэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэддээ мэдээлж, тайлагнах, тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг тасралтгүй явуулж ажиллана гэлээ.

Тус хэлтсээс хүн ам өрхийн мэдээллийн сан дахь мэдээллээ шалгахыг уриалж ажиллав.Мөн ААНБ-г улирлын мэдээгээ онлайнаар шивэх програмын заавар зөвлөгөө өгч аймгийн нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэлтүүдээр иргэдэд үйлчилж. санал бодлыг нь сонсож ажиллалаа.

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -