Олон хэмжээст ядуурлын үзүүлэлт тодорхойлох туршилтын судалгаа эхэлж байна.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 20. 11 цаг 13 минут

Олон хэмжээст ядуурлын үзүүлэлт тодорхойлох туршилтын судалгаа Увс аймагт зохион байгуулагдана.Судалгааны судлаач нарт сургалтыг  ҮСХ-ны ӨНЭЗС-ны ахлах С.Болормаа зохион байгуулан явууллаа.  2018 онд Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд 19 сумын 528 өрхийг түүврийн аргаар сонгон дэлгэрэнгүй мэдээллийг авч хамруулан аймгийн ядуурлын үзүүлэлтүүдийг хэрэглээ талаас тодохойлсон байдаг.Энэхүү туршилтын судалгаанд өмнө нь ӨНЭЗС-нд хамрагдсан 528 өрхөөс төлөөлүүлэн Улаангом сумын 2, 3,4,6,7,9,10,12-р багууд, Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Тэс сумуудын 24 түүврийн анхан шатны нэгжийн  208 өрхөөс мэдээллийг судлаачид цуглуулан ажиллаж эхэллээ.
Уг судалгааг зохион байгуулж явуулснаар үндэсний түвшинд Олон хэмжээст ядуурлын индексийг тооцох боломжтой үзүүлэлтүүдийг тодорхойлох юм. Олон хэмжээст ядуурлын индексийн зорилго нь ядуурлыг бууруулах бодлогын үр нөлөөг олон талаас нь тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын бодлого боловсруулах суурь мэдээлэл бий болгоход чиглэгдэнэ.

Туршилтын судалгаанд  Улаанбаатар, Увс, Өвөрхангай, Дундговь, Дорнод аймгийн нийт 1132 өрх хамрагдана. 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -