Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 9 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 02 цаг 11 минут

Аймгийн хэмжээнд 4040.0 тонн үр тариа, үүнээс 3422.0 тонн улаан буудай, 1771.7 тонн төмс, 1983.0 тонн хүнсний ногоо, 120 тонн техникийн ургамал, 6666.0 тонн тэжээлийн ургамал, 33.8 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 2201.5 тонн, байгалийн хадлан 4843.5 тонноор бага, тэжээлийн ургамал 833.0 тонн, төмс 57.1 тонн, хүнсний ногоо 160.6 тонноор их хураан авсан  байна. Баруунтуруун сум 2289 тонн, Тариалан сум 1751.0 тонн үр тариа хураасан нь нь аймгийн нийт тариалсан үр тарианы 100.0 хувийг эзэлж байна. Улаангом сум 2417.6 тонн төмс, хүнсний ногоо тариалсан нь хүнсний ногоо, төмс тариалалтын 64.4 хувийг эзэлж байна.   Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.4 сая хээлтэгч малын 1096.0 (77.4 %) мянга нь энэ оны эхний 9 сард төллөсөн байна. Эм хонины 84.0 хувь, эм ямааны 71.8 хувь, ингэний 40.0 хувь, үнээний 66.6 хувь, гүүний 63.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 93.3 хувь буюу 1023.5 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 54.2 (3.5 %) мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдол 2019 оны эхний 9 сард  аймгийн хэмжээнд 124.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.2 (23.0%) мянгаар өслөө.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл хонь 62.2 мянга, ямаа 55.8 мянга, үхэр 3.7 мянга, адуу 2.2 мянга, тэмээ 116-аар хорогдсон байна.Нийт хорогдсон малын 45.0 хувийг ямаа, 50.1 хувийг хонь эзэлж байна.Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2019 оны эхний 9 сард 1.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (61.9 %) мянгаар буурчээ.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -