Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 9 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 10 сар 14. 04 цаг 18 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 9 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сард  1430 эх амаржиж, 1444 хүүхэд төрж, мөн нас баралт 337 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 59 (4.3%) – өөр , төрсөн хүүхэд 62 (4.5%) – оор өсч, нас баралт 14 (3.9%)-өөр буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 17.3, нас баралт 4.1, цэвэр өсөлт 13.2 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.6 промилиор өсч, нас баралт 0.2 промилиор буурчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 9 сард ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 714 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 (1.4 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 387 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.2 хувийг эзэлж байна

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 9 сард 15261.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3509.6 (29.9%) сая төгрөгөөр, сангийн зарлага 39977.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4319.4 (12.1%) сая төгрөгөөр тус тус өслөө.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 9 сард 33.4 мянган хүнд 10199.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 701.6 (6.4%) сая төгрөгөөр буурсан байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 9 сард 19, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 27 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 13.2, 5 хүртэлх насны эндэгдэл  18.7 ноогдож байна.Энэ оны эхний 9 сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 389 болж өнгөрсөн оны мөн үеэс 110 (22.0 %) хүнээр буурч, өмнөх 3 жилийн мөн үеийн дунджаас 29.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн хөгжимт драмын театр нийт 28.6 мянган хүнд 124 тоглолтоор үйлчилсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс тоглолтын тоо 5.3 ,үзэгчид 35 хувиар буурсан байна.Орон нутгийг судлах музей 4.1 мянган хүнд үйлчилж 2265.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан нь үзэгчид өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 хувиар буурч, орлого нь 57.2 хувиар  өссөн байна. Энэ онд нийт 31 үзмэрээр урын сангаа баяжуулсан байна.Төв номын сан 31.7 мянган уншигчдад 33.6 мянган номоор үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс уншуулсан ном 27.0 хувиар, уншигчдын тоо 16.6 хувиар тус тус буурсан байна.

Энэ оны эхний 9 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 254 болж өнгөрсөн оны мөн үеэс 12 (5.0%)-аар өсчээ. Гэмт хэргийн улмаас 90 хүн гэмтэж, 261 иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 9 сард шүүхээр нийт 391 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 32, иргэний хэрэг 308, давж заалдах шатны шүүхээр 39, захиргааны 12 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Монгол банкны эх үүсвэрээр 35.0 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 319.6 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 306.2 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 95.8 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 9 дүгээр сард аймгийн төсөвт 23.1 тэрбум төгрөг оруулахаас 23.3 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 101.0 хувьтай, 220.5 (1.0%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 50.5 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2019 оны 9 сард 476.8 сая төгрөгийн өртэй, 108.4 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны 9 сарын байдлаар импорт 16293.6 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 5785.9 (26.2 %) мянган америк доллараар буурсан байна.

Энэ оны 9-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувь, оны эхнээс 6.5 хувиар өсч, өмнөх сарын түвшинд байна.    

Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.4 сая хээлтэгч малын 1096.0 (77.4 %) мянга нь энэ оны эхний 9 сард төллөсөн байна. Эм хонины 84.0 хувь, эм ямааны 71.8 хувь, ингэний 40.0 хувь, үнээний 66.6 хувь, гүүний 63.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 93.3 хувь буюу 1023.5 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 54.2 (3.5 %) мянгаар өссөн байна.

Энэ оны  9 дүгээр сард агаарын температур дунджаар  Зүүнговь, Бөхмөрөн, Наранбулаг сумдад 15-с дээш дулаан, хөрсний гадаргын дундаж температур Наранбулаг, Завхан, Давст, Сагил суманд хамгийн дулаан +19-с дээш градус байжээ. Салхины хамгийн их хурд Улаангом, Өндөрхангай, Завхан  суманд 21 - 26 м/сек  хүрсэн бөгөөд 10 м/сек-ээс их салхитай өдөр Өмнөговьд 24 өдөр байв. Малчин суманд 52.2 мм хур тунадас орсон нь бусдаас илүү байна.

Өнгөрсөн оны мөн үеэс тоос 0.002 мг/м3 –аар бага, азотын давхар исэл 0.003  мг/м3 –аар их байсан хэдий ч хүлцэх агууламжаас давсан тохиолдол гараагүй байна.

4040.0 тонн үр тариа, үүнээс 3422.0 тонн улаан буудай, 1771.7 тонн төмс, 1983.0 тонн хүнсний ногоо, 120 тонн техникийн ургамал, 6666.0 тонн тэжээлийн ургамал, 33.8 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны  эхний 9 сард оны үнээр 10.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 4.3 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 15.8 хувиар буурсан байна.

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ Энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -