Увсчууд чацарганы баяраа тэмдэглэж байна.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 11. 06 цаг 06 минут

Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Өөрөөр хэлбэл, нэг модонд зөвхөн эм нахиа, нөгөөд зөвхөн эр нахиа байдаг байна. Чацарганы эр ургамал нь залуу үедээ эм ургамалтайгаа төстэй харагдана. Харин жимсээ өгөх үед нь тэднийг амархан ялгаж болно. Эм ургамлын нахиа арай нарийхан, уртавтар, голдуу хоёр хайрсаар хучигдсан байдаг бол эр ургамлынх нь арай том салаалсан булцуутай, дугуйвтар, хэд хэдэн хайрсаар хучигдсан булцуутай байна.

Чацаргана нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг шүүслэг жимсгэнэ юм. Сүүлийн үед анагаах ухааны салбарт чацарганыг олон талаас нь судлан хорт хавдрын эсрэг бэлдмэл гарган авахаар зорьж байгаа аж. Энэхүү жимс нь ердийн жимстэй харьцуулахад С витамины агууламжаараа хэд дахин илүү байдаг юм. Тухайлбал 100 грамм жимсэнд 100-300 мг С витамин агуулагддаг тул хүүхдийн биеийн дархлааг сайжруулна. Эрт үеэс дорнын анагаах ухаанд чацарганы тосыг хүний биеийн бодисын солилцоог дэмжих, цус алдалтыг зогсоох болон элэг, уушги, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчин, ханиад ядаргааны үед хэрэглэж иржээ.Орчин үеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор шархлаа, түргэн аних боломжгүй гүн шарх, эмэгтэйчүүдийн савны амсрын улайлт, наранд түлэгдэх, хөлдөлтийн үед хэрэглэж байна. Мөн амны хөндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нүдний өвчин, 3үpx судасны системийн хямралыг арилгах, гоо сайхны эмчилгээнд ашиглаж байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -