Статистикийн улсын байцаагчдын хяналт үнэлгээний хамтарсан багийн ажил Увс аймагт амжилттай сайн зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2019 он 10 сар 09. 03 цаг 23 минут

ҮСХ-ны ДАМХ-ийн Б.Саранчимэг даргаар ахлуулсан БСШУСЯ, ЭМЯ-ны статистикийн улсын байцаагчдын хамтарсан хяналт, шинжилгээ, үнэлгээний баг Увс аймагт 2019.09.26-наас 2019.10.08 хүртэл хугацаанд Өлгий, Хяргас, Малчин, Улаангом, Өндөрхангай сумдад ажиллалаа. Аймгийн боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарын нэгж байгууллагуудын төлөөлөл 33 байгууллагад тусгай удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу статистик мэдээ, тайлангийн анхан шатны бүртгэл, хөтлөлт үнэн зөв, алдаагүй эсэх, цаг хугацаандаа бүрэн гүйцэд баталгаажсан байдал болон статистик мэдээ тайлан хариуцан гаргаж буй албан хаагчдын албан хэрэг хөтлөлт зэргийг шалгаж, үнэлэн заавар зөвлөмжөөр хангаж ажиллалаа.

Улсын хамтарсан багийн энэхүү хяналт нь анхан шатны нэгжид хүрч заавар зөвлөмж өгч, өргөн дэлгэр мэдлэг олгож, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, статистик тоо мэдээллийн үнэ цэнийг мэдрүүлсэн ач холбогдол бүхий чухал ажил боллоо.

Статистик мэдээ тайлан нь аж ахуйн нэгж, байгууллагуудын ТҮҮХ бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагааг тоогоор илэрхийлж, үр дүнг тодорхой харуулж байдгаараа онцлог юм.

Аймгийн статистикийн улсын байцаагчдын хамтарсан багийнхан, анхан шатны нэгжийн удирдлага болон салбарын статистикч нарт ажиллах урам зориг, эрч хүч нэмсэн Улсын хамтарсан багийнхны Увс аймаг дахь томилолт амжилттай өндөрлөлөө.Ажлын төгсгөлд Багийн ахлагч орон нутгийн телевизээр мэдээлэл хийлээ.

АЖЛЫН ЭХЛЭЛ ӨЛГИЙ СУМ                                                                  Ажлын дунд үе ХЯРГАС СУМ

  

АЖЛЫН ТӨГСГӨЛ ӨНДӨРХАНГАЙ СУМ


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -