Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оноос 21.8 хувиар өсчээ.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 30. 12 цаг 29 минут

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тайлант хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. ДНБ-ийг үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын, орлогын гэсэн 3 аргаар тооцно.

Бүс нутаг (бүс, аймаг, нийслэл)-ийн ДНБ-ий тооцоо нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх боломжтой.

Бүсийн түвшинд авч үзвэл, Баруун бүсийн ДНБ 1.8 их наяд төгрөгт хүрч, 2017 оноос 17.7 хувиар өсөж, нийт ДНБ-д 5.6 хувийг эзэлж байна.Увс аймгийн ДНБ 388.3 тэрбум төгрөгт хүрч 2017 оноос 21.8 хувиар өсч бүсийн ДНБ-д 21.3 хувийг эзэлж бүсдээ тэргүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -