ҮСХ-оос мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 09 сар 27. 14 цаг 27 минут

ҮСХ-оос аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн албан хаагчдад зориулсан мэдээллийн технологийн сургалтыг энэ сарын 26, 27-нд зохион байгууллаа.Нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн статистикийн газар, хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулахад уг сургалтын зорилго чиглэгдэж байлаа.

Сургалтаар дотоод сүлжээний ажиллах зарчим, тоног төхөөрөмж таниулах, мэдээллийн аюулгүй байдал, тооллого, түүвэр судалгаа, албан ёсны мэдээ тайлангийн программын тухай,ARCGIS програмыг статистикийн мэдээлэл тархаалтанд ашиглах,Meta data,big data ашиглах, Нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн цахим хуудас болон статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн баяжуулалт, ашиглалтын талаар мэдлэг мэдээлэл өгч, дадлагажууллаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 25 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -