Сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2019 он 09 сар 18. 07 цаг 57 минут

Үндэсний статистикийн хорооноос статистикийн мэдээллийн чанар шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд аймаг сумдын удирдлагууд, статистик хариуцсан албан хаагчдад зориулсан статистикийн мэдлэг ур чадвар эзэмшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтад сумдын удирдлагууд, статистик хариуцсан албан хаагчид 40 гаруй төлөөлөл хамрагдан статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг ААНБ-аас онлайнаар авах тухай, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ ашиглалт, статистикийн үйл ажиллагаанд ААНБ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлж сертификат гардан авлаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 25 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -