ҮСХ-оос төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2019 он 09 сар 18. 07 цаг 41 минут

Үндэсний статистикийн хорооноос 09 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны статистик мэдээллийн анхан шатыг боловсруулан гаргадаг төрийн байгууллагуудын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах нь” сэдэвт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон ҮСХ-ны тамгын газрын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нээж ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн ахлах референт И.Энхцэцэг , ДАМХ-ийн ахлах референт Д.Энхзаяа, МТГ-ын референт М.Биндэрьяа нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, Мэдээллийн технологийн хэрэглээ, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ, статистикийн үйл ажиллагаанд төрийн байгууллагын ажилтны гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд өнөөдрийн сургалтад төрийн байгууллагуудын 65 төрийн албан хаагч төлөөлөл болон оролцлоо.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 25 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -