ҮСХ-оос Статистикийн мэдээлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 16. 11 цаг 59 минут

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Үндэсний статистикийн хорооноос 09 дүгээр сарын 16-ны өдөр аж ахуйн нэгж байгууллагуудын статистикийн асуудал хариуцсан мэдээлэгч нарт “Нээлттэй мэдээллийг бий болгох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон ҮСХ-ны Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нар нээж ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн ахлах референт И.Энхцэцэг, ДАМХ-ийн ахлах референт Д.Энхзаяа, МТГ-ын референт М.Биндэрьяа нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг ААНБ-аас онлайнаар авах тухай, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ ашиглалт, статистикийн үйл ажиллагаанд ААНБ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.Увс аймгийн хэмжээнд 2053 ААНБ бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 1492 ААНБ байнгын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтанд эдгээр байгууллагуудийн төлөөлөл 65 аж ахуйн нэгж байгууллагын статистикийн асуудал хариуцсан мэдээлэгч нар хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -