Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 8 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 13. 10 цаг 42 минут

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 8 сард  1245 эх амаржиж, 1258 хүүхэд төрж, мөн нас баралт 304 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 4 (0.3%) – өөр , төрсөн хүүхэд 3 (0.2%) – аар, нас баралт 11 (3.5%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 15.1, нас баралт 3.6, цэвэр өсөлт 11.5 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.2, нас баралт 0.2 промилиор тус тус буурчээ.2019 оны 8 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 167 (19.1 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 10 (1.4 %) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.2019 онд 716 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 385 (2.2 дахин их) өссөн байна.  

Эрүүл мэндийн даатгалын сангаас бусад нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогын төлөвлөгөөг  Бөхмөрөнөөс бусад сумууд   1.0 –  27.5 хувиар давуулан биелүүлсэн байна.Нийгмийн даатгалын сан 996.6 сая төгрөгийн авлагатай байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.7 (0.2%) сая төгрөгөөр буурсан байна. Нийт авлагын 20.4 хувийг төсөвт байгууллагын өглөг эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -