Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 8 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 09 сар 13. 09 цаг 52 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 8 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 8 сард ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 711 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 74 (10.4 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 384 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.0 хувийг эзэлж байна.  2019 оны 8 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 167 (19.1 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 10 (1.4 %) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.     

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 8 сард 10577.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 234.6 (2.3%) сая төгрөгөөр, сангийн зарлага 32470.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1115.7 (3.6%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 8 сард 16, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 12.7, 5 хүртэлх насны эндэгдэл  18.3 ноогдож байна.Эхний 8 сарын байдлаар  осол гэмтлийн улмаас 38 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 435 болсон нь өмнөх оны мөн үеэс өвчлөгчдийн тоо 6 (1.4 %)-аар буурч,  нас баралтын тоо 4-өөр өссөн байна. 

Энэ оны 8 дугаар сард хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлийн тохиолдол 1,  үерийн аюулт үзэгдлийн тохиолдол 3, аянганы аюулт үзэгдлийн тохиолдол 4, гол мөрөн, нуур усанд осолдсон золгүй тохиолдол 1, обьектын гал түймэр 6 гарсан байна.Эдгээр гамшиг осол гал түймрийн улмаас 1 иргэний амь нас эрсдэж, иргэдэд 32130.0 мянган төгрөгийн хохирол учирч, гал түймийн аюулаас 1788.0 мянган төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ оны эхний 8 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 216 болж өнгөрсөн оны мөн үеэс 8 (3.6%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 78 хүн гэмтэж, 222 иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 8 сард шүүхээр нийт 483 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 105, иргэний хэрэг 338, давж заалдах шатны шүүхээр 33, захиргааны 7 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Монгол банкны эх үүсвэрээр 33.5 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 297.5 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 281.2 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 94.5 хувийг эргүүлэн татсан байна.Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 115.1 тэрбум төгрөг болсон байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16.4 (16.7 %) тэрбум төгрөгөөр өссөн байна. Өмнөх 3 жилийн дунджаас иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 20.7 (11.8 %) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 8 дугаар сард аймгийн төсөвт 20.7 тэрбум төгрөг оруулахаас 20.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.4 хувьтай, 90.6 (0.4%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2019 оны 8 сард 493.0 сая төгрөгийн өртэй, 107.6 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны 8 сарын байдлаар импорт 14573.4 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4804.1 (24.8 %) мянган америк доллараар буурсан байна. Гол нэрээс дурдвал цахилгаан 82279.7 мянган киловатт цаг, авто бензин 6180.4 тонн, дизель түлш  7679.1 тонн, хивэг 2496 тонн,  овъёос 534 тонн, мебель тавилга 168  , банз мод 698.4 м3 тус тус импортоор оруулсан байна.Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт экспорт 6.8 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеээс 109.3 (94.1 %) мянган америк доллараар буурсан байна. Гол нэрийг дурдвал цай 2.9 тонн , монгол гэр 3 ширхэг , брезент 32 боодол, борц 1.2 тонн, чулуулгийн дээж 0.5 тонныг тус тус экспортлосон байна.

Энэ оны 8-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувь, оны эхнээс 6.4, өмнөх сараас 0.7 хувь өссөн  байна.    

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны  эхний 8 сард оны үнээр 7.7 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 7.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 7.9 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 15.7 хувиар буурсан байна.Энэ оны эхний 8 сард  аж ахуйн нэгжүүд 83 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд өсөлт гарч үүнээс өмнөх оны мөн үед үйлдвэрлэгдэж байгаагүй 23 нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна.

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ Энэ сайтын АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД цэсний САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА дэд цэснээс үзнэ үү

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -