"ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГАА"-НЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2019 он 09 сар 12. 05 цаг 27 минут

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Үндэсний статистикийн хороо хамтран 2017-2018 онд жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж судалгааны үр дүнг тархаах ажлыг орон даяар, үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилго бүхий сeминар, хэлэлцүүлэг  Увс аймагт зохион байгуулагдлаа.

Cудалгааны тархаалтын семнарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, статистикч Г.Урангоо, Т.Оюунсүрэн, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ийн Хүн амын сангийн Зохицуулагч Б.Оюун, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ солилцож байна.

“Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалын дагуу хийгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -