Аймгийн Боловсролын салбар 2018-2019 оны хичээлийн жилд олон амжилтыг үзүүлжээ.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 29. 10 цаг 02 минут

2018-2019 оны хичээлийн жилд Увс аймгийн Цогцолбор 2-р сургууль болон 5-р цэцэрлэг улсын тэргүүний хэмээх эрхэм цолоор шагнагдсан нь боловсролын салбарын ажлын үзүүлэлтийн нэг юм. Мөн Улсын олимпиадаас багш, шавь нийлсэн 10 хүн медаль хүртэж, ЭЕШ-ын оноогоор улсдаа тэргүүлсэн зэрэг олон амжилтыг үзүүлжээ.

2019-2020 оны хичээлийн жилийн шинэ зорилго, зорилтдоо Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны зорилт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэн, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар  олон асуудлыг дэвшүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -