ОЛОН УЛСЫН СТАТИСТИКИЙН ИНСТИТУТЫН ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН 62 ДАХЬ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019 он 08 сар 19. 05 цаг 07 минут

Олон улсын Статистикийн институт нь дэлхийн хэмжээнд 130 орны хүлээн зөвшөөрөгдсөн статистикийн системийг төлөөлж буй 2600 гаруй гишүүдтэй. Олон Улсын Статистикийн Институт нь Дэлхийн Статистикийн Чуулганыг 2 жилд нэг удаа тухайн орны үндэсний статистикийн газартай хамтран зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнд бүх орноос гишүүд, эрдэмтэд нэг дор цугларч, Дэлхийн Статистикийн Чуулганы төрөл бүрийн асуудлаар харилцан санал солилцдог.

62 дахь удаагийн Чуулган Малайз Улсын Куала Лумпур хотноо 2019 оны 8 дугаар сарын 18-23-ны өдрүүдийн хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Mонгол Улсын орон нутгийн статистикийн байгууллагыг төлөөлж Увс аймгийн Cтатистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг оролцож байна.Дэлхийн статистикийн чуулган – 2019 нь Статистикийн инноваци болон хамгийн сүүлийн үеийн мэдлэгт төвлөрсөн статистикийн баялаг хөтөлбөрийг танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -