Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 7 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 08 сар 15. 00 цаг 54 минут

ТАНИЛЦУУЛГЫН ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 7 сард  1085 эх амаржиж, 1095 хүүхэд төрж, мөн нас баралт 273 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 9 (0.8%) – өөр , төрсөн хүүхэд 9 (0.8%) – өөр, нас баралт 3 (1.1%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 13.2, нас баралт 3.3, цэвэр өсөлт 9.9 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.3, нас баралт 0.08, цэвэр өсөлт 0.2 пунктээр тус тус буурчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 720 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 186 (34.8 %) хүнээр нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд 392 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.4 хувийг эзэлж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

2019 оны 7 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 173 (20.4 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 11 (1.5 %) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 7 сард 9546.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.6 (0.6%) сая төгрөгөөр, сангийн зарлага 28391.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 846.7 (3.1%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Энэ оны эхний 7 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 182 болж өнгөрсөн оны мөн үеэс 17 (8.5%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 59 хүн гэмтэж, 186 иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 31.0 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 271.9 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 255.2 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 93.8 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 7 дугаар сард аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг оруулахаас 18.9 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.9 хувьтай, 172.0 (0.9%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 7.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 9.7 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 2482.8 (34.6%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ

Энэ оны 7 сарын байдлаар импорт 11999.6 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4238.2 (26.1 %) мянган америк доллараар буурсан байна.Оны эхний 7 сард нийт экспорт 6.2 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19.8 (76.3 %) мянган америк доллараар буурсан байна.

Энэ оны 7-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувь, оны эхнээс 5.3 хувь өсч, өмнөх сарын түвшинд байна

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны  эхний 7 сард оны үнээр 6.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 6.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 12.8 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 13.5 хувиар буурсан байна.Аж үйлдвэрийн салбарын ажиллагсдын тоо 702 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 60.3 хувиар өсч, 1 ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмж 8.8 сая төгрөг байна.Өнгөрсөн оны мөн үеэс боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлт 22.1 хувь, уул уурхайн олборлолт 42.8, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэлт 4.8  хувиар буурсан  байна.Энэ оны эхний 7 сард  аж ахуйн нэгжүүд 70 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд өсөлт гарч үүнээс өмнөх оны мөн үед үйлдвэрлэгдэж байгаагүй 13 нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна.

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" ЦЭСНИЙ "САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 9-р сарын 4-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1233
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2380
  ноолуур -