Байшин орон сууцны тооллого явагдаж дууслаа

Нийтэлсэн: 2019 он 08 сар 05. 11 цаг 56 минут

Монгол Улс анх удаагаа хаягийн мэдээллийн санд суурилсан Байшин орон сууцны тооллогыг баруун бүсээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж Увс аймгийн тооллогын мэдээлэл цуглуулалтын ажил 7-р сарын 20-ноос 8-р сарын 3 хооронд амжилттай явагдаж дууслаа. 8-р сарын 3-наас 8-р сарын 5 хооронд тоологч нар тооллогын мэдээлэл цуглуулсан таблет болон явцын мэдээ зэрэг холбогдор материалуудаа аймгийн тооллогын түр товчоонд хүлээлгэн өглөө.
Тооллогын хугацаанд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, цаашдын хот төлөвлөлт хийх үндсэн суурь бааз мэдээллийг бүрдүүлэх, айл өрх амьдарч байгаа сууцны төрөл, нөхцөлийг бүрэн тодорхойлох тооллогын ажилд иргэнийхээ үүргийг биелүүлэн үнэн зөв мэдээллээ өгсөн иргэддээ талархлаа илэрхийлье.
Мөн Байшин орон сууцны тооллогыг цаг хугацаанд нь  багийн Засаг дарга нар, сум, багийн тооллогын түр товчооны дарга, гишүүд,тооллогын мэдээллийг цуглуулсан тоологч нар хурдан шуурхай хамтран зохион байгуулж ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 9-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2386
  ноолуур -