БОСТ-ын тоологч нарт сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 19. 16 цаг 12 минут

Байшин орон сууцны тооллогын тоологч нарт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд 1960 оноос хойш анх удаа хаягийн зурагт суурилан бие даасан байдлаар байшин, орон сууцын тооллого явагдаж байгаа юм.Энэхүү тооллого нь монгол улсын байшин орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, улсын хэмжээний тооллого, судалгааны суурь хүрээг хаягийн бүртгэлд суурилан шинэчлэх, орон сууцны фонд хийц ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болох, улсын хэмжээний хаягийн нэгдсэн жагсаалт бий болгож, орон сууцны хаягийн жагсаалтыг орон зайн мэдээлэлтэй холбох, БОСТ-ын мэдээллийн санг хүн ам өрхийн бүртгэлийн мэдээллийн сантай холбох, хот төлөвлөлтийн оновчтой зохион байгуулах суурь мэдээллийг баяжуулах зэрэг олон ач холбогдолтой юм.
Мөн тоологч нар өрхөөс мэдээллийг таблетаар цуглуулахаараа онцлог юм. Сургалт онол, дадлагын ажил хослуулан, техник технологийн дэвшлийг ашиглан явагдаж байгаараа шинэлэг юм. Сургалтын төгсгөлд тоологч нар сурсан мэдсэнээ шалгуулан, Улаангом сумын 11-р багт дадлага хийн айлуудаар орж гэр, орон сууцыг нь тоолж, тооллогын ач холбогдол, зорилгыг сурталчлан ажиллав.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -