Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын эхний 6 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 11. 00 цаг 45 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын эхний 6 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 6 сард  930 эх амаржиж, 937 хүүхэд төрж, мөн нас баралт 238 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 16 (1.8%) - аар, төрсөн хүүхэд 16 (1.7%) – аар, нас баралт 7 (3.0%)-оор тус тус нэмэгджээ. 1000 хүнд ноогдох төрөлт 11.3, нас баралт 2.9, цэвэр өсөлт 8.4 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох цэвэр өсөлт 0.2, нас баралт 0.1 пунктээр өсчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 431 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 256 (37.3 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 247 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 57.3 хувийг эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 6 сард 10809.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2305.6 (27.1%) сая төгрөгөөр, сангийн зарлага 27059.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2758.9 (11.4%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 6 сард 14, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 21 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 14.9, 5 хүртэлх насны эндэгдэл  22.4 ноогдож байна.

 Аймгийн хөгжимт драмын театр нийт 18.8 мянган хүнд 106 тоглолтоор үйлчилж 5865 мянган төгрөгний орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс тоглолтын тоо 6.0 хувиар өссөн бол үзэгчид 44.7 хувиар, орлого 7.5 хувиар тус тус буурсан байна.Орон нутгийг судлах музей 1.8 мянган хүнд үйлчилж 508.5 мянган төгрөгийн орлоготой ажилласан нь үзэгчид өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.4 хувиар, орлого нь 13.6 хувиар  тус тус буурсан байна.Төв номын сан 25.1 мянган уншигчдад 26.5 мянган номоор үйлчилсэн байна. Өмнөх оны мөн үеэс уншуулсан ном 27.0 хувиар, уншигчдын тоо 16.6 хувиар тус тус буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий  0.004 мг/м3 –аар, азотын давхар исэл 0.028  мг/м3 –аар , тоос 0.006 мг/м3 –аар их байсан хэдий ч хүлцэх агууламжаас давсан тохиолдол гараагүй байна.6 дугаар сард гамшиг осол гараагүй, обьектын гал түймэр 9 гарч гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 35.2 сая төгрөгийн хохирол учирч, 34.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ оны эхний 6 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 163 болж өнгөрсөн оны мөн үеэс 9 (5.2%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 52 хүн гэмтэж, 166 иргэн хохирсон байна.Монгол банкны эх үүсвэрээр 28.8 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 249.8 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 228.1 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 91.3 хувийг эргүүлэн татсан байна.Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 6 дугаар сард аймгийн төсөвт 16.7 тэрбум төгрөг оруулахаас 16.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 100.3 хувьтай, 54.9 (19.3%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 35.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар өсчээ.

Энэ оны 6-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 7.1 хувь, оны эхнээс 5.3 хувь өсч, өмнөх сараас 0.7 хувь буурсан байна.    

Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.4 сая хээлтэгч малын 1092.8 (77.1 %) мянга нь энэ оны эхний 6 сард төллөсөн байна. Эм хонины 83.8 хувь, эм ямааны 71.7 хувь, ингэний 39.8 хувь, үнээний 64.9 хувь, гүүний 62.7 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 93.4 хувь буюу 1020.5 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 62.0 (6.5 %) мянгаар өссөн байна.Том малын зүй бус хорогдол 2019 оны эхний 6 сард  аймгийн хэмжээнд 123.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25.9 (26.5%) мянгаар өслөө.

18.3 Үр тариа, төмс, хүнсний ногоо тариалалт

 16548.0 га-д үр тариа, үүнээс 15982.0 га-д улаан буудай, 259.0 га-д төмс, 271.5 га-д хүнсний ногоо, 320 га-д техникийн ургамал, 2907.5 га-д тэжээлийн ургамал нийт 20.3 мянган га-д тариалалт хийгээд байна.

Оны  эхний 6 сард оны үнээр 6.0 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 6.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 7.7 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 7.9 хувиар буурсан байна. Нийт үйлдвэрлэлтийн 69.2 хувийг дулаан түгээлт усан хангамж, 25.5 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 5.3 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна.

Энэ оны 2 дугаар улиралд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд 42.4 мянган зорчигч тээвэрлэж 41903.5 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 16.5 хувиар,   зорчигч эргэлт нь 10.2 хувиар өссөн байна.Ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд 32.1 мян.тн ачаа тээвэрлэж 8775.4 мян.тн.км-ийн ачаа эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тээсэн ачаа нь 7.2 хувиар буурч, ачаа эргэлт нь 68.7 өссөн байна.

Увс аймгийн Улаангом сумын “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-н шинэ байранд орж үйлчилгээнийхээ хүрээг 14 болгон өргөтгөн нэмж нийт 34714 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна   2019 оны 2-р улиралд үйлчилгээ авч үйлчлүүлсэн иргэдийг бүтцээр нь авч үзвэл нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ 14025 (40.4 %) иргэн, хөдөлмөр халамж үйлчилгээний газар 7707 (22.2 %) иргэн, төрийн банкны үйлчилгээ 5890 (17.0 %) иргэнд хүрч бусад салбар 7092 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 7-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1000
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -