ҮСХ-оос Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнг танилцууллаа

Нийтэлсэн: 2019 он 07 сар 08. 15 цаг 38 минут

Үндэсний статистикийн хороо "Статистикийн тухай" Монгол Улсын хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-г Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр 2 дахь удаа зохион байгуулж явууллаа.

Судалгааны зорилго нь Монгол улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газар, иоджуулсан давсны хэрэглээний талаарх чанартай статистик тоо мэдээллийг гаргах, баяжуулах зорилготой юм.

Судалгаанаас тооцсон 178 гаруй үзүүлэлт нь Тогтвортой хөгжлийн зорилго, Хүүхдийн Эрхийн Конвенци, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тусгай чуулганы тунхаглал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүүхдийн хөгжил хамгаалал”, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрүүд болон бусад бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд чиглэгдсэн.

Энэ удаагийн судалгааны асуулга болон үзүүлэлтийн хүрээ нь Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын үйл явцын хяналтыг дэмжих зорилгоор өргөжсөн бөгөөд үүний хүрээнд хүүхдийн сурах суурь чадвар, эцэг, эхийн оролцоо, насанд хүрэгчид болон хүүхдийн үйлдлийн чадвар, хохирсон байдал, өрхийн ундны усанд гэдэсний савханцар Е.коли илрүүлэх шинжилгээ, өрхийн эрчим хүчний хэрэглээ зэрэг шинэ бүлгүүдийг нэмж оруулан улсын хэмжээнд нийт 14,500 өрхийг хамруулсан.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2018 оны 9 сарын 20-наас 12 дугаар сарыг дуустал нийт 3 сарын турш 19 багийн 114 хүн 21 аймаг, Улаанбаатар хотод ажилласан.

Судалгааны үр дүнг инфографикаар бэлтгэн танилцуулав. НҮТС 2018-ын үр дүнгийн тайланг www.1212.mn, мөн бусад улс орны ОҮБТС-ны баримт хуудас болон тайланг mics.unicef.org/surveys цахим хуудаснаас харах боломжтой.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -