Аймгийн Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 06 цаг 34 минут

Увс аймагт анх 1940 онд 15 ажиллагсадтай модон эдлэл, гутал, төмөр эдлэл, тоосго, давс зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоолол нэртэй үйлдвэрийн улсын байгууллага байгуулагдаж тухайн ондоо /2005 оны зэрэгцүүлэх үнэд шилжүүлснээр/ 83.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, эдийн засгийн оргил үе болох 1990 онд Хүнсний үйлдвэр, модны үйлдвэр, гурилын үйлдвэр, нүүрсний уурхай, хэвлэх үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ахуйн үйлчилгээний газар зэрэг 2301 ажиллагсадтай 8 улсын үйлдвэрийн газар, 51 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2005 оны зэрэгцүүлэх үнээр 16.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан байна.

2018 онд оны үнээр оны үнээр 19.1 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 21.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 40.0 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 51.1 хувиар өссөн байна.

 Аймагт анх аж үйлдвэрийн салбар нээгдэж байхад 4 дэд салбар буюу уул уурхайн салбарт 2 хүн, мод модон бүтээгдэхүүний салбарт 3 хүн, барилгын материалын салбарт 5 хүн, арьс шир гутлын салбарт 5 хүн ажиллаж байсан бол эдүүгээ 17 дэд салбартай болж ажиллагсдын тоо 52.1 дахин өссөн байна.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг задарч өмч хувьд шилжсэнээс аж үйлдвэрийн салбар уналтанд орж сүүлийн 10 гаруй жил аажмаар өсч 2012 онд архины үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалж өмнөх оны үйлдвэрлэлтээс 32.9 хувиар буурч, 2013 онд 2.2, 2014 онд 15.1, 2015 онд 40.4, 2016 онд 3.9, 2017 онд 12.4 хувиар , 2018 онд 40 хувиар тус тус өссөн байна.2018 оны урьдчилсан тооцоогоор аймгийн ДНБ 384.8 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оноос 20.7 хувиар өссөн байна. Аймгийн ДНБ-ний 24.2 хувийг аж үйлдвэр, барилгын салбар бүтээсэн нь өнгөрсөн оноос 0.9 пунктээр буурсан байна. Баруун бүсийн үйлдвэр, барилгын салбарт нийт 375.5 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртөг бүтээгдсний 25.7 хувь нь Ховд аймагт, 24.8 хувь нь манай аймагт, 18.2 хувь нь Баян-Өлгий аймагт, 12.3 хувь нь Завхан аймагт , 19.0 хувь нь Говь-Алтай аймагт  үйлдвэрлэгджээ. Манай аймгийн аж үйлдвэр барилгын салбар баруун бүсдээ 2 т орж Завхан аймгаас 12.5, Баян-өлгий аймгаас 6.6, Говь-Алтай аймгаас 5.8 пунктээр дээгүүр,  Ховд аймгаас 0.9 пунктээр доогуур нэмэгдэл өртөг үйлдвэрлэсэн байна.2018 онд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд 76.1 мянган зорчигч тээвэрлэж 80174.0 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 15.9 хувиар,   зорчигч эргэлт нь 48.5 хувиар өссөн байна.2018 онд барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд 23.1 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажил  гүйцэтгэсэн нь өнгөрсөн оноос 128.7 хувиар өссөн байна.Аймгийн хэмжээнд 24 эмнэлэг үйл ажиллагаа явуулж үзлэг оношлогоогорор иргдэд үйлчилж байна. Энэ онд амбулаториор 381.4 мянган хүнд үзлэг хийгдэж, 21.0 мянган хүн хэвтэн эмчлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс амбулаториор үйлчлүүлсэн хүн 9.0 мянган хүнээр, хэвтэн эмчлүүлэгчид 0.6 мянган хүнээр буурсан байна.Эмэгтэйчүүдийн 2,  нүд, доторын хувийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна шүдний,мэдрэлийн,дотрын үүдэн эмнэлгүүд иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.Мөн хувийн лабораториуд үйлчилгээ үзүүлж байна


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -