Байшин орон сууцны тооллогын талаар орон нутгийн телевизээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 05 цаг 40 минут

Байшин, орон сууцны тооллого нь Хүн ам орон сууцны 2020 оны  тооллогын хүрээнд  1960 оноос хойш анх удаа хаягийн зурагт суурилан бие даасан байдлаар явагдаж байгаа  тооллого юм. Уг тооллого нь сонгогдсон нэгжийн “Хаягийн зураг”-т суурилж явагдах бөгөөд уг “Хаягийн зураг”-т хаяг, нэгж талбар, барилга, байшингийн зураглал дүрслэгдсэн байна. Тооллогод хамрагдах айл өрхийн байнга амьдран суудаг сууцны нэгжүүдийг тодорхойлохын тулд урьдчилсан бүртгэлийг хийж гүйцэтгэнэ. Урьдчилсан бүртгэлийг байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тооллогод хамрагдах сууцны нэгжүүдийг ангилах, тооллогын хүрээг тодорхойлох, тоолох үед сууцыг орхигдуулахгүй, давхардуулахгүй байх, тооллогын үеийн төлөвлөлт зохион байгуулалт хийх зорилгоор хөтөлж байгаа болно.Урьдчилсан бүртгэлийн зураглалыг газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хаягжуулалтын шинэчилсэн аргачлалын дагуу боловсруулсан “Хаягийн зураг”-т үндэслэн гаргах ба уг “Хаягийн зураг”-т дүрслэгдсэн сууцанд байнга хүн амьдардаг эсэх, мөн “Хаягийн зураг”-т дүрслэгдээгүй сууцыг шинээр тэмдэглэх байдлаар урьдчилсан бүртгэлийн зураглалыг боловсруулна. Үүний дараа тоологч нар зураглалын дагуу айл өрхүүдээр орж тоолох үйл ажиллагаа явагдах юм.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -