Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь сургалтанд хамрагдлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 04 цаг 59 минут

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сурталчлан таниулах ажлын хүрээнд ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан  ажлын хэсэг  Увс аймагт ажиллалаа.Ажлын хэсэг Увс аймгийн төрийн захиргааны байгууллагын 90 гаруй албан хаагчдад “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”,”Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулан, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж хүний нөөцийн шийдвэртэй холбоотой хяналт шалгалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500