Аймгийн Хүн амын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 17. 10 цаг 32 минут

Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас үндэслэн гаргасан хүн амын тоо 2018 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 42.0 мянган эрэгтэй, 41.6 мянган эмэгтэй нийт 83.6 мянгад хүрч 2017 оноос нийт хүн амын тоо 1.2 хувиар буюу 1.0 мянган хүнээр  өссөн байна.Хүйсийн харьцаа нь 100 эмэгтэйд ноогдох эрэгтэйн тоогоор илэрхийлэгддэг.

Манай аймгийн хувьд 2018 онд төрөх үеийн хүйсийн харьцаа буюу шинэ төрсөн 100 эмэгтэй хүүхдэд 101 эрэгтэй хүүхэд ноогдож байгааг харуулна. Харин нийт хүн амд хүйсийн харьцаа 98.97 байна. Төрөлтийн дараах үеийн хүйсийн харьцаа нь эрэгтэй эмэгтэй хүн амын амьдралын ялгаатай хэв маяг, нас баралтын түвшин, шилжих хөдөлгөөн зэрэг хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтээс харахад 2009, 2010 онд төрөх үеийн хүйсийн харьцаа 99.1-99.8 байж, бусад онуудад 105.3-аас дээш, харин 2018 онд 101.1 болсон нь харагдаж байна.Увс аймгийн 2018 оны нас хүйсийн суваргаас харахад төрөлтийн түвшин өндөр, хүн амын хувьд залуу насны бүтэцтэй байгааг харж болно. Харин 70-с дээш насанд эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа нь харагдаж байна.

Хүн ам зүйн ачаалллыг тооцохдоо тэжээгч насны бүлэг буюу 15-64 нас, тэжээлгэгч бүлэг буюу 15-аас доош, 64-с дээш насны хүн амыг хамруулан тооцдог. Энэ үзүүлэлт нь хөдөлмөрийн насны нийт хүн амд хөдөлмөрийн бус насны хэдэн хүн ноогдож буйг харуулна. Увс аймгийн хүн ам зүйн нийт ачаалал 1969

оноос 1.9 дахин, 2000 оноос 23.3 пунктээр буурсан байна. Хүн ам зүйн ачаалал нь буурч байгаа нь эерэг үзүүлэлт юм. Ачааллыг хүүхэд, хөгшин насны бүлгээр тооцож үзвэл 2018 онд өмнөх оноос хүүхдийнх 0.5-аар өсч, хөгшидийн ачаалал өмнөх оны мөн үеийн түвшинд байна.Аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүйн зэрэгцээ газар зүйн янз бүрийн бүсэд оршдог, байгалийн баялаг, нутаг дэвсгэрт жигд бус тархсан, уур амьсгал газар зүйн бүсүүдэд ялгаатай, эрс тэс байдаг, дэд бүтэц, эдийн засгийн байдлаас хамааран хүн амын суурьшил, нягтрал, хөгжлийн төвшин өөр өөр байна. Хүн амын суурьшлыг хот, хөдөө, бүс нутгаар тодорхойлох нь тухайн  нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хөгжлийг гүнзгийрүүлэн судалж, орон нутгийн онцлогт тохирсон бодлого боловсруулах үндэс болох юм.  2008 онтой харьцуулбал 2018 онд аймгийн төвд амьдардаг хүн амын тоо 7 пунктээр, сумын төвд амьдарч буй хүн амын тоо 1 пунктээр өсч, хөдөө амьдардаг хүн амын тоо 8 пунктээр буурсан байна. Энэ нь төв, суурин газар амьдарч буй хүн амын тоо өсч буйг харуулна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -