Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 5 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 01 цаг 22 минут

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сард  768 эх амаржиж, 775 хүүхэд төрж, мөн нас баралт 205 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 8 (1.1%) - аар, төрсөн хүүхэд 10 (1.3%) – аар, нас баралт 18 (9.6%)-аар тус тус нэмэгджээ. 1000 хүнд ноогдох төрөлт 9.3, нас баралт 2.5, цэвэр өсөлт 6.9 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох цэвэр өсөлт 0.2 пунктээр өсч, нас баралт 0.1 пунктээр буурчээ.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 5 сард 14, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19  гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 18.1, 5 хүртэлх насны эндэгдэл  24.5 ноогдож байна.

Эхний 5 сарын байдлаар  осол гэмтлийн улмаас 24 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 247 болсон нь өмнөх оны мөн үеэс өвчлөгчдийн тоо 25 (9.2%)-аар буурч,  нас баралтын тоо 2 хүнээр өссөн  байна.  Өмнөх 3 жилийн дунджаас осол гэмтлээр өвчлөгчдийн тоо 28.9 хувиар буурч, осол гэмтлийн нас баралтын тоо 24.3 хувиар өссөн байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 635 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 158 (19.9 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 361 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.9 хувийг эзэлж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 2019 оны 5 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 337 (34.7 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 5 сард 8373.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1901.0 (29.4%) сая төгрөгөөр, сангийн зарлага 22384.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3478.3 (18.4%) сая төгрөгөөр тус тус өслөө.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 5 сард 31.9 мянган хүнд 5961.4 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 1140.8 (16.1%) сая төгрөгөөр, орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 2.1 (6.1%) мянган хүнээр тус тус буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий  0.001 мг/м3 –аар, азотын давхар исэл 0.001  мг/м3 –аар , тоос 0.007 мг/м3 –аар их байсан хэдий ч хүлцэх агууламжаас давсан тохиолдол гараагүй байна.2019 оны 5 дугаар сард газар хөдлөлтийн аюулт үзэгдлийн 2, эрэн хайх, аврах ажиллагааны 1,  обьектын гал түймрийн 13, ой, хээрийн гал түймрийн 2 тохиолдол гарсан байна. Эдгээр 18 удаагийн гамшиг осол гал түймрийн улмаас 1 хүний амь нас эрсдэж, иргэдийн хувийн өмчинд 45.8 сая төгрөгийн, байгаль экологид 31.1 сая төгрөгийн  хохирол учирч, гамшиг осол гал түймрийн аюулаас иргэдийн 61.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Сагил сумын Баянзүрх багт 3.9-4.6 магнитудын газар хөдлөлт 2 удаа болж газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй байна.

Энэ оны эхний 5 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 134 болж өнгөрсөн оны мөн үеэс 18 (11.8%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 46 хүн гэмтэж, 136 иргэн хохирсон байна.Аймгийн хэмжээнд нийт 5622 зөрчил шийдвэрлэсэн нь өнгөрсөн оноос 1057 (23.2%) зөрчлөөр өссөн байна. Энэ оны эхний 5 сард 126 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж торгуулжээ.Аймгийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 5 сард шүүхээр нийт 315 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 76, иргэний хэрэг 219, давж заалдах шатны шүүхээр 15, захиргааны 5 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Монгол банкны эх үүсвэрээр 28.8 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 224.3 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 199.9 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөний 89.1 хувийг эргүүлэн татсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зузаатгалаар авсан мөнгө 3.4 (13.3 %) тэрбум төгрөгөөр өсөж, гүйлгээнд гаргасан мөнгө 55.8 (19.9%) тэрбум төгрөгөөр, гүйлгээнээс татсан мөнгө 58.7 (22.7%) тэрбум төгрөг өөр тус тус буурсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 5 дугаар сард аймгийн төсөвт 13.4 тэрбум төгрөг оруулахаас 13.6 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 101.1 хувьтай, 141.5 (1.1%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Аймгийн төсвийн нийт зарлагад өөрөө бүрдүүлсэн орлогын эзлэх хувь 23.3 хувь болж өмнөх 3 жилийн дундаас 5.7 пунктээр өссөн байна.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 27.5 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өсч, өмнөх 3 жилийн дунджаас 10.4 хувиар буурсан байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2019 оны 5 сард 320.5 сая төгрөгийн өртэй, 97.8 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны 5 сарын байдлаар импорт 7918.2 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3251.2 (29.1 %) мянган америк доллараар буурсан байна. Гол нэрээс дурдвал 56841.5 мянган киловатт цаг цахилгаан , 3307.1 тонн авто бензин, 3423.9 тонн түлш , 2459 тонн  хивэг , 367.8 тонн овъёос, 305.6 м3 банз мод,  56 ширхэг мебель тавилгыг  тус тус импортоор оруулсан байна.

Энэ оны 5-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувь өмнөх сараас 2.1, оны эхнээс 6.0 хувь өссөн  байна.    

 Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.4 сая хээлтэгч малын 1042.5 (73.6 %) мянга нь энэ оны эхний 5 сард төллөсөн байна. Эм хонины 81.2 хувь, эм ямааны 69.3 хувь, ингэний 36.2 хувь, үнээний 50.5 хувь, гүүний 47.0 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 93.3 хувь буюу 973.1 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 28.1 (3.0 %) мянгаар өссөн байна.Том малын зүй бус хорогдол 2019 оны эхний 5 сард  аймгийн хэмжээнд 119.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25.1 (26.7%) мянгаар өслөө. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл хонь 60.0 мянга, ямаа 53.6 мянга, үхэр 3.5 мянга, адуу 2.0 мянга, тэмээ 99-өөр хорогдсон байна.Нийт хорогдсон малын 44.9 хувийг ямаа, 50.3 хувийг хонь эзэлж байна.8798.05 га-д үр тариа, үүнээс 8522.0 га-д улаан буудай, 150.2 га-д төмс, 157.5 га-д хүнсний ногоо, 280 га-д техникийн ургамал, 90 га-д тэжээлийн ургамал нийт 9.2 мянган га-д тариалалт хийгээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 3026.5 га, хүнсний ногоо 1.8 га-аар өсч, төмс 5.7 га, тэжээлийн ургамал 495.0 га-гаар  буурсан явцын мэдээтэй байна.     Баруунтуруун сум 8258 га, Тариалан сум 370.0 га-д үр тариа тариалсан нь аймгийн нийт тариалсан үр тарианы 98.1 хувийг эзэлж байна. Улаангом сум 221.5 га-д төмс, хүнсний ногоо тариалсан нь хүнсний ногоо, төмс тариалалтын 71.9 хувийг эзэлж байна.  

Аж үйлдвэрийн чиглэлээр 109 аж ахуйн нэгж мэдээнд хамрагдаж оны  эхний 5 сард оны үнээр 5.5 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 6.3 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 8.3 хувиар буурсан байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "САР УЛИРАЛ ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГА , ЭМХЭТГЭЛ" дэд цэснээс үзнэ үү

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

7500

  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2393
  ноолуур -