ХАОСТ-ын сум багийн ажилтнуудын Хойд бүсийн сургалт Давст суманд зохион байгуулагдав

Нийтэлсэн: 2019 он 06 сар 05. 03 цаг 54 минут

"ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО"-ын бэлтгэл ажлын хүрээнд Увс аймаг бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн тав дахь бүс буюу ХОЙД БҮС-ийн сургалт ДАВСТ суманд ТҮРГЭН, САГИЛ, БӨХМӨРӨН сумдын сум, багийн тооллогын түр товчооны гишүүдийг хамруулан зохион байгуулагдаж байна. Сургалтын нээлтийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ даргын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн эхлүүллээ.
Давст сумын Засаг дарга, ХАОСТ-ын сумын комиссын дарга Ч.Тогтохбаяр, аймгийн ХАОСТ-ын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, аймгийн түр товчооны гишүүн, ЭМГ-ын хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Ж.Чимгээ нар  сургалтыг нээж, сумдын тооллогыг удирдан зохион байгуулах хүмүүст ажлын амжилт хүслээ.
Монгол улс 1918 оноос хойш 10 удаагийн тооллогыг зохион байгуулсан бөгөөд 11 дэх удаагийн ээлжит 2020 оны хүн ам, орон сууцны тооллого анх удаа мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар буюу бүртгэлийн арга болон уламжлалт аргыг хослуулан явуулж, орон зайн мэдээллийн системийг ашиглаж байгаагаараа онцлог юм.

НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

ДАДЛАГА АЖИЛ:

БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ: Давст сумын ЗДТГ-т сумын статистикч, багийн дарга нарын статистик мэдээ тайлан болон Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвүүдээр ХАОСТ-ын сумдын түр товчооны гишүүд буюу салбарын статистикчид анхан шатны статистик мэдээ тайлан, бүртгэл, мэдээллийн ил тод байдал, статистик мэдээллийн ашиглалт, хэрэглээг бий болгож байгаатай танилцаж сумдын статистикчид нэг нэгэндээ туршлагаа солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХ ТЭМЦЭЭН:

ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -