ХАОСТ-ын сум багийн ажилтнуудын Өмнөд бүсийн сургалт Өндөрхангай суманд зохион байгуулагдав

Нийтэлсэн: 2019 он 06 сар 01. 10 цаг 07 минут

ХАОСТ-ын сум багийн ажилтнуудын Өмнөд бүсийн сургалт Өндөрхангай суманд зохион байгуулагдав

Өмнөд бүсийн сум, багийн ХАОСТ-ын түр товчооны гишүүдэд ээлжит 2020 оны тооллогын хууль, эрх зүй, зорилго, зорилт, ач холбогдол үзэл баримтлалын талаарх мэдээллийг сургалтаар өгч байгаа бөгөөд бүртгэлийн аргыг ашиглаж Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг өрх, хүн бүрээр шинэчлэн бүх төрийн мэдээллийн сангуудтай уялдуулах ажлуудыг тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сум, багийн түр товчооны гишүүд хамтран зохион байгуулах юм. Аливаа тооллого, судалгааны арга аргачлалыг нэгдсэн ойлголтоор хангах нь хамгийн чухал. Өрх, хүн амын бүртгэлийн дэвтэр шинэчлэгдсэн болон нилээдгүй ойлголт тодорхойлолтод өөрчлөлт орсныг сургалтаар дэлгэрэнгүй танилцуулж түр товчооны гишүүд бүр нэгдсэн нэг ойлголттой болсон нь тооллогыг зохион байгуулж бэлтгэл ажлыг эхлүүлэхэд маш их үр өгөөжтэй юм. Мөн бүсийн сургалтаар сумдын ХАОСТ-ын түр товчооны орлогч дарга буюу сумдын ЗДТГ-н дарга нар сум, орон нутгийнхаа онцлог болон нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулан илтгэл тавьж Увс аймгийг бүсчлэн хөгжүүлэхэд тэдний оролцоог дурдаж сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ

ТЭМЦЭЭН:


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

7000

  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2490
  ноолуур -