ХАОС-ны 2020 оны улсын тооллогын сум, багийн Түр товчооны ажилтнуудын Зүүн бүсийн сургалт Тэс суманд боллоо

Нийтэлсэн: 2019 он 05 сар 24. 09 цаг 21 минут

ХҮН АМ ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ТЭС СУМАНД:

Зүүн бүсийн сум, багийн ХАОСТ-ын түр товчооны гишүүдэд ээлжит 2020 оны тооллогын хууль, эрх зүй, зорилго, зорилт, ач холбогдол үзэл баримтлалын талаарх мэдээллийг сургалтаар өгч байгаа бөгөөд бүртгэлийн аргыг ашиглаж Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг өрх, хүн бүрээр шинэчлэн бүх төрийн мэдээллийн сангуудтай уялдуулах ажлуудыг тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сум, багийн түр товчооны гишүүд хамтран зохион байгуулах юм.
Аливаа тооллого, судалгааны арга аргачлалыг нэгдсэн ойлголтоор хангах нь хамгийн чухал. Өрх, хүн амын бүртгэлийн дэвтэр шинэчлэгдсэн болон нилээдгүй ойлголт тодорхойлолтод өөрчлөлт орсныг сургалтаар дэлгэрэнгүй танилцуулж түр товчооны гишүүд бүр нэгдсэн нэг ойлголттой болсон нь тооллогыг зохион байгуулж бэлтгэл ажлыг эхлүүлэхэд маш их үр өгөөжтэй юм.
Мөн бүсийн сургалтаар сумдын ХАОСТ-ын түр товчооны орлогч дарга буюу сумдын ЗДТГ-н дарга нар сум, орон нутгийнхаа онцлог болон нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулан илтгэл тавьж Увс аймгийг бүсчлэн хөгжүүлэхэд тэдний оролцоог дурдаж сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Сургалт явуулах заал

СУРГАЛТЫН НЭЭЛТ:

СУРГАЛТЫН ЯВЦ:

ДАДЛАГА АЖИЛ

СУМЫН СТАТИСТИКЧДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

ТЭМЦЭЭН:

 

 

 
 

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -