Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 4 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 14. 01 цаг 48 минут

Танилцуулгын ТОЙМоос

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 4 сард  610 эх амаржиж, 615 хүүхэд төрж, мөн нас баралт 167 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1 (0.2%) - ээр, төрсөн хүүхэд 1 (0.2%) – ээр, нас баралт 29 (21.0%)-өөр тус тус нэмэгджээ. 1000 хүнд ноогдох төрөлт 7.4, нас баралт 2.0, цэвэр өсөлт 5.4 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.1, цэвэр өсөлт 0.4 пунктээр тус тус буурч, нас баралт 0.3 пунктээр нэмэгджээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 757 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 95 (11.2 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 421 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 55.6 хувийг эзэлж байна. 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 (11.3%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.7 (11.2%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 58.5 (10.5%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4 (34.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 4 сард 6369.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1490.7 (30.6%) сая төгрөгөөр, сангийн зарлага 17604.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2585.1 (17.2%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 2585.1 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2097.7 сая төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлжээ. 

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 4 сард 11, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 15  гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 17.9, 5 хүртэлх насны эндэгдэл  24.4 ноогдож байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 4  сард аймгийн төсөвт 10.5 тэрбум төгрөг оруулахаас 10.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.9 хувьтай, 307.9 (2.9%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 3.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4.6 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 136.9 хувиар биелүүлж, 1251.1 (36.9%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 952.8 сая төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 1896.0 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 943.2 (99.0%) сая төгрөгөөр, аймгийн төсөвт өөрийн орлогоор 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 2.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 112.7 хувиар биелүүлж, 307.9 (12.7%)сая төгрөгөөр тус тус давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 1295.0 (38.7%)сая  төгрөгөөр их, үүнээс улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 999.3 (2.1 дахин) сая төгрөгөөр, аймгийн төсөвт төвлөрүүлсэн  орлого 295.7 (12.1%) сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн  байна.

Уулсын төсөвт төвлөрүүлэх орлогуудаас ААНБ-ын орлогын албан татварын төлөвлөгөө 1.9 (1.4 %) сая төгрөгөөр тасарч,  нэмэгдсэн өртгийн татвар 741.6 (2.0 дахин) сая төгрөгөөр, онцгой албан татвар 95.8 (2.5 дахин), ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 87.8 (4.4 дахин), агаарын бохирдлын төлбөр 19.9 (4.4 дахин) сая төгрөгөөр тус тус давж биелэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 22.0 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар,  өмнөх 3 жилийн дунджаас 10.4 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр оны эхний 4 сард 317.6 сая төгрөгийн өртэй, 94.3 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд энэ оны эхний 4 сард  4731.3 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4934.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 8.0 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 11.8 хувиар буурсан байна.Нийт үйлдвэрлэлтийн 74.3 хувийг дулаан түгээлт усан хангамж, 19.7 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 6.0 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна.

Энэ оны 4-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувь өмнөх сараас 0.8, оны эхнээс 3.8 хувь өссөн  байна.   Өмнөх сараас  хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.6, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1, гэр ахуйн тавилгын бүлгийн үнэ 0.7, эм тарианы бүлгийн үнэ 0.1, тээврийн бүлгийн үнэ 1.2, амралт чөлөөт цагийн бүлгийн үнэ 0.3, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.5  хувиар өссөн нь үнийн ерөнхий индекс 0.8 хувиар өсөхөд нөлөөллөө. 

2019 оны 4 дүгээр сард гамшиг ослын тохиолдол гараагүй, обьектын гал түймэр 7, ой, хээрийн гал түймэр 1 тохиолдол гарсан байна.Гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 7.0 сая төгрөгийн хохирол учирчээ.Энэ оны эхний 4 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 93 болж өнгөрсөн оны мөн үеэс 27 (22.5%)-оор буурчээ. Гэмт хэргийн улмаас 32 хүн гэмтэж, 94 иргэн хохирсон байна.

Монгол банкны эх үүсвэрээр 17.3 тэрбум төгрөг зузаатгалаар авч 163.4 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 152.8 тэрбум төгрөгийг буюу гаргасан мөнгөнөөс 93.5 хувийг эргүүлэн татсан байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны энхий 4 сард аймгийн төсөвт 10.5 тэрбум төгрөг оруулахаас 10.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.9 хувьтай, 307.9 (2.9%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 22.0 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар,  өмнөх 3 жилийн дунджаас 10.4 хувиар тус тус өссөн байна.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр 2019 оны 4 сард 317.6 сая төгрөгийн өртэй, 94.3 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны 4 сарын байдлаар импорт 6528.0 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2172.2 (25.0 %) мянган америк доллараар буурсан байна.

Энэ оны 4-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувь өмнөх сараас 0.8, оны эхнээс 3.8 хувь өссөн  байна.    

 Аймгийн хэмжээнд оны эхний төллөх насны нийт 1.4 сая хээлтэгч малын 912.4 (64.4 %) мянга нь 2019 оны эхний 4 сард төллөсөн байна. Эм хонины 71.6 хувь, эм ямааны 62.8 хувь, ингэний 33.0 хувь, үнээний 31.6 хувь, гүүний 22.7 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 92.9 хувь буюу 848.1 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 9.6 (1.1 %) мянгаар өссөн байна.

оны эхний 4 сард  4731.3 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4934.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 8.0 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 11.8 хувиар буурсан байна.Нийт үйлдвэрлэлтийн 74.3 хувийг дулаан түгээлт усан хангамж, 19.7 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 6.0 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сайтын "Аймгийн нийгэм эдийн засгийн байдал" цэсний "Сар,улирал,жилийн танилцуулга,эмхэтгэл" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -